энэ линкээр орж татан аваад сонсоно уу
http://www.4shared.com/music/QLv_5m_-/Zaluusiin_hot.html
Sunday, December 25, 2011
Tuesday, December 13, 2011
"Зулай Цагаан Алтай 2012" Сүлд модны наадам, шинэ жилийн цэнгүүн
- Баянзүрх дүүрэг АМАЗОН палас 12 сарын 17нд 18 цагаас, Ulaanbaata
r, Mongolia
DescriptionУрилга.
Эрхэм хүндэт ноён, хатагтай......................... таныг
"Зулай Цагаан Алтай 2012" Сүлд модны наадам, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирж Алтай нутгийнхаа оюутан залуустайгаа нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байна. Ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе...
Улаан хивсний ёслол,
Халуун виногоор таныг угтан авах болно
Олон олон сюрпрайз та бүхнийг хүлээж байгаа
Урилгаар:
Говь-Алтай аймгийн шилдэг уран бүтээлчид
Монголын Рок попын залуу одод
"Universe best songs" наадмын шилдэг оролцогчид
Нэг суманд 25 такс тараагдана.
Дараах Салбар хороодын дарга нараасаа таксаа авна уу...
Есөнбулаг Т.Пүрэвсүрэн 99000915,98999159 http://facebook.com/profile.php?id=100001770198 900
Алтай С.Уранбилэг 99607680 http://facebook.com/uranbileg.umbii
Бугат Д.Үүрийнтуяа 95297783,95299029
Баян-Уул Б.Номин-Эрдэнэ 91200801 http://facebook.com/profile.php?id=100002439584 728
Бигэр М.Гүнбаяр 99225662 http://facebook.com/gunbee.munhuu
Дэлгэр Т.Буянтбаян 99486300 http://facebook.com/profile.php?id=100003208116 885
Дарви Бат-Өлзий 99484446 http://facebook.com/batulzii.baya?ref=ts
Жаргалан П.Дэлгэрцэцэг 88110356,99163816 http://facebook.com/delgertsetsegp
Шарга Б.Шинэбаяр 99790643 http://facebook.com/profile.php?id=100000968538 276
Цогт н.Ундармаа 99603276, 98222832, 88808276
Цээл Батхишиг 99666509
Тайшир Б.Базархуяг 99906021 http://facebook.com/profile.php?id=100003062705 900
Төгрөг Г.Ганцэцэг 93035251 http://facebook.com/profile.php?id=100001091514 762
Тонхил Б.Цэдэндамба 99987238 http://facebook.com/tsedendamba.boldbaatar
Халиун Г.Батбаатар 99955364, 88552269
Хөх морьт Д.Наранбадрах 99202495,98944888
http://facebook.com/profile.php?id=100002304906 007
Чандмань Д.Халиун 99900206 http://facebook.com/haliun.dagvadorj
Эрдэнэ А.Төгсбаяр 91811501 http://facebook.com/profile.php?id=100002993100 954
Ерөнхий зохион байгуулагч
"Ирээдүй-Алтай ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО"
Ерөнхий ивээн тэтгэгч
"Алтайн эрин сан"
TAX-9999₮
Дэлгэрэнгүй мэдээллийг 99058714,88110356,98944888,91051212 утсаар govialtai_b@yahoo.com хаягаар авна уу...
http://facebook.com/gobialtai.mongolia
МЕНЮ
1. Ассорти
2. Үхрийн жигнэсэн мах
3. Пиво 0.5 мл
4. Цэвэр ус, Ундаа
5. Шампанск
6. Торт
7. Архи
8. Жимс
9. Алтай дарс
Нэг ширээнд 10 хүн суух ба сум сумаараа суухгүй найзуудаараа болон ангиараа нэг ширээнд суух хүмүүс урьдчилж мэдэгдэнэ үү.
Ширээ захиалга утас: 99607680 С.Уранбилэг
Tuesday, December 6, 2011
Их говийн тэмээний баяр
...Тэмээ таван хошуу малын минь нэг
Тэмээ таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ тал, говь, хангай гурвал нутагт минь бий
Тэмээ таван тивээс манай улсад л бий...
Тийм ээ! Амар амгалангийн бэлгэдэл болсон энэ аварга амьтан Монгол түмний буян заяаг тэтгэсээр, тээсээр иржээ.
Энэ удаагийн наадам "Алтайгаа хамтдаа хөгжүүлье!" уриан дор тэмээний сүү, сүүн болон ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар эхэллээ. Алтай нутгийн тэмээчид маань сүүлийн жилүүдэд ингэний сүү, тэмээнийхээ ноосоор олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэд олон түмний хэрэгцээнд нийлүүлдэг болсон нь нэлээд эрэлттэй зүйл болсоор байна. Үзэсгэлэн худалдаанд 18 сумын 92 үйлдвэрлэгч 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 16 сая 682,000 төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ жилийн наадмын шилдгийн шилдэг Гранпри шагналыг Төгрөг сумын "Асралт буурал хайрхан" хоршооны ингэний сүүн бүтээгдэхүүн хүртлээ. Шилмэл сүүн бүтээгдэхүүний эзнээр Цээл сумын сумын Б.Соёлмаа тэргүүлж, Бигэр сумын Б.Оюунчимэг, Халиун сумын "Говийн-Ундраа" хоршоо удаах байруудыг эзэллээ. Харин шилмэл ноосон бүтээгдэхүүнээр Шарга сумын Б.Баасандуламын ноосон эдлэл түрүүлж, Есөнбулаг сумын Д.Сэлэнгээ, Баян-Уул сумын Б.Санчирсүрэн нарын бүтээгдэхүүн удаалжээ.
Тэмээний ганган хэрэглэлээр Цогт сумын Д.Чанцал тэргүүлж, Алтай сумын "Буурал аж богд "хоршооны бүтээгдэхүүн, Дэлгэр сумын Я.Цэвэлмаагийн урласан хэрэглэл хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна. Тэмээний баярын үеэр болсон нэг томоохон арга хэмжээ бол Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат эдийн засагч, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсны хүрэл хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт байлаа. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц. Дашдорж, Ч.Улаан нар болон аймгийн удирдлагууд, хөшөөг урлан бүтээгчид, Жасрай агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл зэрэг олон хүмүүс оролцлоо. Алтайн тэмээчид их наадамд оролцогчдын хүндэтгэлийн тэмээн жагсаал Шүтээний өндөрлөгөөс эхлэн аймгийн товийг наран зөв тойрч төв цэнгэлдэхэд орж ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж хүлээн авсан юм. "Их говийн тэмээний баяр-2011" Говь-Алтайн тэмээчдийн долдугаар их наадам ёслол төгөлдөр эхэлж, түрүүлсэн тэмээчдээ шагнаж алдаршуулах, хурдан ат, торомны уралдаан, буухиа тэмцээн, сайхан тэмээтэй ганган хос, тэмээний сэдэвтэй ерөөл магтаал, дуу, шүлэг, шилмэл ингэ, буур шалгаруулах гээд олон чиглэлээр өрнөлөө. Энэ удаагийн Их говийн тэмээний баярын хурдан атны уралдаанд 136 ат уралдааны замд гарснаас Бигэр сумын Б.Эрдэнэтулгын хөх ат түрүүлж, Цогт сумын П. Цогт-Эрдэнийн улаан ат удаалан, Эрдэнэ сумын Ц.Дамдины шар ат гуравт хурдалж, Халиун сумын Н.Цогбаярын хөх ат , Цогт сумын Б.Батсайханы шар ат айргийн тавд ирсэн байна.
Мөн сайхан тэмээтэй ганган хосоор Цээл сумын Ц.Гансүх, Н.Нансалмаа нар шалгарчээ. Сүүлийн үед тэмээчид тэмээнийхээ угсаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг болжээ. Тэмээний баярын үеэр наймаа солилцоо хийхийн зэрэгцээ өөрийн ингэ, буураа бусдынхтай жишин харьцуулах зэргээр бүтээлч үйл ажиллагаа явуулдаг болсон гэнэ. Энэ жилийн тэмээний баярын уралдаанд шилмэл буураар Шарга сумын Ж.Мөнхдалайгийн хар буур, шилмэл ингээр Цээл сумын С.Лхагваагийн хөх ингэ түрүүлжээ.
Монгол Улсыг тунхагласан өдөр болон "Их говийн тэмээний баяр-2011" наадмын хүрээнд төрөл бүрийн салбарын тэргүүний ажилтнаар 12 хүн шагнагдсаны зэрэгцээ аймгийн шилдэг тэмээчин хүндэт өргөмжлөлийг таван тэмээчин гардлаа. Тэмээний баярт МУСТА дуучин Д.Намсрайноров, П.Идэржавхлан, Г.Эрдэнэтунгалаг нар ая дуугаа өргөн нэгэн оройг дуу хуурын эгшгээр үдэж тэмээний баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Эх сурвалж: МонцамэШ.Цоодол
Friday, November 4, 2011
БИД ХҮСЭЖ БАЙНА. ТИЙМЭЭС БИ БИЧИЖ БАЙНА.
“Би Монгол хүний саруул ухаанд итгэнэ” Энэ бол Ардчилсан хувьсгалын түүчээ С.Зориг агсаны хэлсэн үг. Ийм сайхан үгс биднийг эрүүл саруул сэтгэж, тэр сэтгэсэн бүхнийхээ төлөө ухаалгаар хөдөлмөрлөж , ирээдүйн сайн сайхан бүхэнд хөтлөн аваачна гэдэг бид итгэдэг.Эрхэм баялаг эрдэм мэдлэг. Зарим залуучууд оюуны биш материаллаг баялгийг шүтэх болж. Энэ нь бодит шашинд мөргөж, цаасан мөнгөөр амьдрал хэмжигдэнэ хэмээн ойлгож байгаа бололтой. Зарим нь үхэхийнхээ өмнө мөнгөөр бүхнийг авч болохгүй байна гэдгийг ухаарч, тэр материаллаг баялгийг аваад үхэж болдоггүй гэдгийг ойлгож харамсалтай нь тэрийгээ өргөн олонд тунхаглаж чадахгүй өнгөрөх тохиолдол гаргах юм. Чиний толгойд байгаа мэдлэгийг хэн ч хулгайлж чадахгүй гэж мэргэн үг байдаг. Зарим хүмүүс үнэтэй машин, үнэтэй байр, мөнгөөр худалдаж авч болох жаргалд ташуурч амьдралын үнэт зүйлийн талаар ташаа ойлголттой болох замаар хурдалсаар байна. Мөнгөөр бие биенээ хэмжиж бэл бэнчингээр зиндаа тогтоох хурдны замаар бас нэг хэсэг нь хурдалсаар байна. Хэр зөвийг би сайн мэдэхгүй юм.Толгойдоо баялагтай, зорьсон зорилгынхоо төлөө хөлсөө гаргаж хөдөлмөрлөж чаддаг Монгол залуусаар би бахархдаг. Оюуны баялаг бол насны баялаг гэдэгт би итгэдэг. Түрүүвчний баялаг бол зуурдын баялаг гэдэгт би итгэдэг. Монгол түмэн мөнгөний хүчээр дэлхийг эзлээгүй, Еврей үндэстэн мөнгөний хүчээр дэлхийд нөлөөлөл тогтоогүй энэ адил тал. Бас нэгэн ижил тал нь оюунлаг хүмүүний хүчээр Монголчууд дэлхийг эзэлж, Еврейчүүд дэлхийд нөлөөлөл тогтоож байна. Олон залуучуудыг дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэж хойч үеийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулах боломжийг энэ цагт амжуулах нь хамгийн чухал байна. Явахаараа ирдэггүй биш ирээд өөрчилж чаддаг, ирэхээрээ хийдэггүй биш Ардчилсан Монгол Улсын төлөө хөдөлмөрлөдөг тийм залуусийг олноор бэлтгэх боломжийг бодлогоор дэмжихийг бид хүсэж байна.
• Хүний үнэт эрүүл мэндийг үнэгүйгээр хэлэлгүйгээр авч байгаа явдалтай хариуцлага тооцохыг хүсэж байна.
Эрүүл биед саруул ухаан оршино. Хүний эрүүл мэнд нь хүнд заяасан хамгийн үнэт баялаг юм. Учир тэр баялаг хүний эрдэнэт амьтай эн тэнцүү юм. Тэрхүү баялгийг хамгаалахын тулд хүмүүс асар ихээр мөнгө үрж, гэмтэхээр нь хэдэн саяар мөнгө үрж түүний төлөө байдагаа гөвдөг. Тэгэхээр үнэ цэнэ нь ойлгомжтой. Тэрийг минь зөвшөөрөлгүйгээр, хэлэлгүйгээр үнэгүйдүүлж байгааг хараад зүгээр суухад үнэхээр гомдмоор. Утаанд миний өмч уушиг минь угаартаж, түгжрэлд миний өмч тархины минь стрэсс ачаалал авч, бусдын хүнд сурталд миний өмч цаг хугацаа минь гамгүй урсаж, бусдын хооронд хэлхэлдэх авилгалд нүд минь хорсож үнэт эрүүл мэндийг минь дортойтолд орууллаа. Бид бүхнээс үнэт баялаг бол мөнгө биш гэдгийг бид сүүлийн хэдэн жил биеэрээ мэдэрч байна. Эрүүл биетэй байлгах гэж хүн бүр бодох авч одоо бодлоос минь хол даваад байна. Өөрөөр хэлбэл дийлэхээ болилоо. Нийгмийн замбараагүй зохион байгуулалт, буруу хот төлөвлөлт, олон шат дамжлага, авилгаар хөдөлдөг явдлууд, ил далдаар бидний эрүүл мэндийг үнэгүйгээр хулгайлан авч байна. Энд хэн буруутай вэ? Би хийж чадна гэж гарч ирсэн эрхэмүүд, ард түмний төлөө биш арын хаалгаар шургагчид буруутай. Төлөвлөсөн зам чөлөөтэй давхиж, төлөвлөсөн байшин барьж жаргалтай амьдрах боломж байсан. Үнэт эрдэнийг бидний далдуур зөвшөөрөлгүй мөгжигсөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Өөрийнхөө тэр үнэт зүйлийг тэр бас үнэгүй болгож байгаа гэдгээ санах хэрэгтэй.
• Ард түмнээ үл тоодог биш тэднийгээ дээдэлдэг төртэй байхыг хүсэж байна.
Ард түмэн мэхлэгдэж байгаагаа нэг л өдөр мэддэг. Нуруунд нь хүйт даасан өдрүүд зарим залуучуудын амьдралд нэг биш удаа байгааг биеэрээ мэдэрсэн залуус тод хэлэх байх. Энэ амьдрал хичээлээс гадуур ажиллах орлого олохгүй орчингүй оюутаны амьдралд бий, мэдээллээс хол амьдралын эрхээр хөдөөд амьдрах залуучуудын амьдралд бий, оюун санаа, мэдлэг чадварыг үл үнэлэгч нийгмийн золиос болж буй хотын залуусын амьдралд бий зуны халуун өдрүүдэд зарим залуусын ирээдүй даарч байна. Залуучууд өөрөө өөртэйгээ тэмцэх ёстой гэдгийг залуучууд бид мартах ёсгүй. Гэхдээ нийгэм биднээр даажигнахыг зөвшөөрч болохгүй. Үнэн мөний төлөө зүтгэсний төлөө, эрх мэдэлтнийг дагасаны горонд зарим нь шоронд сууж, зарим нь алтан амиа алдаж байна. Хуулиар хамгаалагдсан эрхийг минь мөнгөөр, итгэлээр , ирээдүйгээр хуурч авч байна. Амласнаа мартдаг ноёдыг сонгохыг хүсэхгүй байна. Таны төлөө зүтгэе, сонгогчид бол хаан энэ тэр хаана байна. Ард түмэн зарим хэсэг чинь халамжын мөнгө, хүний хөгжлийн мөнгөө авахаар хүлээх нь амьдралын зорилго нь болж байна. Яг л хүүхдийг чихрээр хуурах мэт. Ийм өрөвдөлтэй байдалд хүргэсэн нь ард түмэн өөрсдөө юу? Төр үү? Хэн хариулах вэ? Төрийн хуулийн гадна Монголын нэг ч иргэн байх ёсгүй. Сайн сайханы төлөө нь хуруугаа хөдөлгөх дургүй мөртлөө. Хариуцлага хүлээлгэх болохоороо нэг үгний өөнд ял тулгана. Ард түмэн бол тэнэг биш. Ард түмэн дээдлэн шүтэгдэхийг хүсээгүй. Зүгээр л дэндүү даварч байгааг чинь гайхаж байна.
• Бид та бүхнээс баялаг өвлөж, түүнийгээ ирээдүй хойчдоо үргэлжүүлэн өвлөхийг хүсэж байна.
Үндэстний ухаантнууд зөвхөн үеэс үед баялаг өвлөхийн төлөө байдаг. Зуунаас зуун дамжин өөрсдөөсөө харамлан ирээдүй хойчынхоо төлөө өндөгөө харамласан шувуу шиг миний өвгөд үнэт баялагуудаа хамгаалсан. Үнэт баялаг гэдэгт газрын баялагаас оюун санааны баялаг хүртэлх бүх л баялгийг ойлгоно. Бидний өвгөд ирээдүй хойч гэдэгтээ ганцхан 21 дүгээр зууны эхэнд амьдрагсадыг ойлгоно гэж хэлээгүй нь лавтай. Монголын үе үеийн үр садыг тунхагласан. Гэтэл өнөө цагын холч хараагүй, хойч үеийн талаар дутмаг бодолтой хүмүүс өөрийгөө хүчирхэг байлгах, өөрийн хамаатан садан, өөрийн үр хүүхдээ хангалуун байлгах атгаг бодол тээж хандаж байна. Монголын бүхий л баялаг бидний дараа үргэлжлэх үе үеийн өмч байх ёстой. Үеэс үед өвлөгдөж үе үеийнхэний сайн сайханы төлөө зарцуулагдах ёстой. Шударгаар хөдөлмөрлөж буй залуус шударга бусаар хөрөнгөжиж буй баячууд, бусдын мөнгөөр бардамнагчдыг хараад нүд нь хорсож байна. Өвгөдөөсөө өвлөсөн баялагыг минь хувиарлах гэж байгаа бол хүртээмжтэй,тэгш хувиарлах хэрэгтэй. Тэр баялгийн эзэд торинож байна. Залуучууд бид нар чинь бас тэдний өмнө хэлэх үгтэй, хувиарлаж өгөх баялагтай байх ёстой гэдгийг ТА болгооно биз ээ. Та бүхний байхгүй болсон хойно тэд цөөхүүлээ цохичихсон гэж сонинд хэвлээд яахав дээ.
• Нүүдэлчдийн чөлөөт бие даасан амьдралын сэтгэлгээг Ардчилалын эрх чөлөөт бие даасан хараат бус амьдралд сэргээн хөврүүлэхийг болгохыг хүсэж байна.
Ардчилалд хэвшиж буй бие даасан амьдралын хэв маяг аль эрт нүүдэлчдийн амьдралд жинхэнэ утгаараа байжээ. Бид чинь ардчилал хэмээх шинэ нийгэмд ороод ирсэн чинь бие дааж өөрөө хоолоо хийж иднэ гэсэн жаргалтай дүрмээр амьдрах гэсэн чинь нэг л дасаж өгөхгүй зовж ямартаа заримдаа хоосон хонох нь шахуу байхав дээ. Бидний өвөг дээдэс чинь гурил гэдэг юмаа өөрсдөө тээрэмдэж, мах гардаг юмаа өөрсдөө маллаж хооссон хонохгүй айл бүр хүнээс гуйхгүй амьдарч, айл саахалтаараа хөдөлмөрөө нэгтгэж орчин үеийн багаар ажиллахыг үнэндээ жинхэнэ утгаар үзүүлж өгч байсан. Харин одоо тэгсэн чинь өөрсдөө хөдөлмөрлөхгүй, хөршдөө итгэхгүй нийгмийн төрх илэрлээ. Уг нь бид ердөө л биеэ дааж амьдарч сурах гээд байгаа юм шүү дээ. Аль 13 дугаар зуунд хэн ч хэлээгүй байхад овог, аймаг болж өрх бүр бие даан амьдарч хөдөлмөр, оюун ухаанаа нэгтгэж байжээ. Гэтэл одоо нэгдээчээ, нийлээчээ дэмжий гээд ч нэгдэхгүй энийг ер ойлгохгүй байгаа юм. Сонин шүү. Нүүдэлчдийн удамд тэр үеийн бие даан амьдрах ухааны үр байгаа гэдэгт итгэдэг. Итгэхдээ энэ цагт тэр хөвөрч ургана гэдэгт итгэдэг.
• Бид эрүүл цэвэр орчныг ирээдүй хойч үедээ үлдээн амьдрахыг хүсэж байна.
Монгол хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Байгальтай зохицон амьдарч ирсэн Монгол түмэн хотжилт хэмээх шинэ нэр томьёотой тулгарсанаас хойш өөрсдийгөө ойлгохоо болиод байна.Учир нь байгаль дэлхийтэй харилцах ухаанаа үл ойшоон тэднийг үй олноор нь устгах, агнах, ухах, төнхөх, хөрөөдөх, гамгүй хэрэглэх, тасдах, бохирдуулах зэргээр Монгол үсгийн сангын сөрөг утгатай үгнүүдийг амьдралд илүүтэйгээр хэрэглэх болжээ. Энэ байдалтай санал нийлэхгүй байгаа байгаль дэлхий гандуулах, зуджуулах, усгүйдүүлэх, нүүлгэх, үл ургах, шуурах, хүйтрүүлэх, хөдлөх, хөлдөөх гэх мэт сөрөг арга хэмжээг авч эхлээд байна. Монголчууд төдийгүй Дэлхийн хүн төрөлхтөн байгалийн араншинг дийлэхээ болж нийгмийн хуулиар бүхнийг шийдэж болохгүй гэдгийг улам ойлгосоор байна. Эрүүл цэвэр бүхэн үлдэхгүй байгаа явдал нь өнөөгийн бидний зохисгүй авир, хайхрамжгүй хандлага,бодлогогүй алхмуудтай шууд холбоотой. Угаадасаа гудамжиндаа хэнэггүй цацдаг, хогоо гудамж талбайдаа тоолгүй хаядаг тэр нь агаарт ууршиж эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг, тэр бүхэн дээр нь хүүхдүүд тоглодог өсдөг муу зуршилтай Монголчууд бид биш байх учиртай. Тиймээс энэ цагийн эзэн нь сууж буй Монголчууд бид энэ нутгаас нүүхгүй нь лавтай. Эртний нүүдэл эдүгээгийн нүүдэл өөр гэдгийг ялгаж эрүүл цэвэр орчиныг үр удамдаа үргэлжлүүлэн үлдээх нь онгон байгаль өвлөж авсан Монгол хүн бүрийн ухамсарын дээд хэмжүүр байх ёстой.
• Нийтээс хуримтлуулсан мөнгийг нэг хэсэг нь хуваан хүртдэг олигархийг шүүмжлэхийг хүсэж байна.
Олигархиуд тухайн цагтай амжилттай ч цаашдаа тэд задран унадаг. Монголын эдийн засгийн ерөнхий төрх нь төврүү татан төвлөрүүлэх тогтолцоотой юм. Энэ тогтолцооны хамгийн том гажиг дахин хуваарлахад илэрдэг. Энэ гажигийг засахгүй бол эдийн засгийн хөшүүрэг хөгжлийн түлхүүр болж чаддаггүй. Бүх орлогыг татан төвлөрүүлэх гэсэн оролдого нь орон нутгийн болон салбарын хөгжлийг боомилж байдаг. Тиймээс аль болох төвлөрүүлэх бодлогыг саармагжуулж улмаар орон нутаг, тухайн салбарыг бие даах тогтолцоо руу хөгжүүлэх оролдого хийх ёстой юм. Нийтээс төвлөрсөн мөнгийг бүтээн байгуулалтанд биш үрэлгэн мөнгөний урсгалд оруулж буй нь хамгийн том гажигыг бий болгож байгаа юм. Төрөөс хуваариласан мөнгийг тендер, худалдан авалт зэрэг хуулийн дагуу нэрийн дор их багаар хуваан завшдаг явдал нь тэд нарыг ерөөс ичээдэггүй. Ичдэг хүмүүс нь ард түмэн, өмнөөс нь ичээд чимээгүйхэн явж байгаа юм. Манайхан ч манжийн дарлалаас өмнө бас шударга дүрэм их байсан шүү. Тайж, хар ард ялгалгүй алба гувчуураа мөнгөө төлж, мөн тайж, харц ард ялгалгүй дахин хуваарилалтыг хүртэж байсан. Ардчилсан нийгэмд нийтийн өмчийг нэгээрээ идэх гэх ойлголт байдаггүйг анхаарна уу!
Хүсэл бүхэн биелдэг. Энэ хүсэл ихийг хүссэн хүсэл биш. Энэ нийгмийн болохгүйг тэгшлэх гэсэн хүсэл. Энэ хүсэл нэг хүний хүсэл биш. Эрүүл сэтгэдэг хүн бүрийн хүсэл. Хүсэл биелдэг юм. Хүсэл биелнэ гэдэгт би итгэдэг.
(Гурван хулд Овогт Н.Дашдаваа)
Monday, October 31, 2011
Бигэр сумынхан “Марко поло”-той “дайн зарлажээ
Тус компани нь “Макс”-ын Д.Ганбаатарын эзэмшлийнх аж. Тэрбээр алтай нутгийн хүү. Гэвч эх нутагтаа унаган хүү эзний ёсоор ханддаг байтал иргэдийг нь элэг барьж, эрэмдэг зэрэмдэг болгоход хүргээд байгааг эх сурвалж хэллээ. Бидэнд ирсэн мэдээллээр тус компанийн харуул хамгаалалтынхан 60 настай өвгөнийг төмөртэй гавалж гадаа хонуулсан, нутаг усаа тахиж байсан бөөгийн хөлийг хугартал цохисон, нутгийн иргэнийг хөх няц болтол нь зодсон гээд асуудал үүсгэжээ.
Эх сурвалж ярихдаа “Цагдаагийн байгууллага үнэн зөвийг тогтоож ажилладаг байх ёстой. Гэтэл ард түмний төлөө бус авлигачдын төлөө ажиллаж байгаа. Бигэр сумын цагдаагийнхан бүгд хэн нэгний гар хөл болсон. Энгийн иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн, байцааж байгаа нь хууль бус. Гомдол гаргасан иргэдийн асуудлыг авч хэлэлцдэггүй. Мөнгөтэй компанийн эрх мэдэлд ажиллаж байна” гэж байсан юм.
Говь-Алтай аймгийн Бигэр сум алтны нөөцөөрөө улсад дээгүүрт орно. Нутгийн иргэдийн ярьж буйгаар алт нь шаргалтаж харагддаг гэнэ. Уул нь алтаар дүүрсэн байхад улс орон нь хөгжихгүй байгаагийн учрыг өнөөх л эрхтэн дархтнуудтай холбон тайлбарлаж байна.
Тус сумын иргэд амьжиргаагаа залгуулахын тулд гар аргаар алт олборлодог аж. Одоогийн байдлаар хувиараа алт олборлодог 50 мянга гаруй хүн байгааг эх сурвалж хэлсэн юм. Тэд амин зуулгаа залгуулахын тулд алтны компанид адлуулан хөдөлмөрлөдөг.
Хэдхэн хоногийн өмнө гар аргаар алт олборлогчид алтны компанитай “дайн” зарлажээ. Тэдний тэмцэх болсон шалтгаан нь хууль бус лицензтэй компани газар нутгийг нь хөндийлж буйд бухимдсан гэнэ.
Иргэдийн ярьж буйгаар “Марко поло” компанийнхан тусгай зөвшөөрөл гаргуулахдаа хууль бус арга хэрэглэжээ. Учир нь орон нутагт тусгай зөвшөөрөл олгоход тухайн нутгийн удирдлага, сум орон нутгийн ИТХ, иргэдийн саналыг харгалзан үздэг.
Гэтэл хэний ч саналыг үл тоон зөвхөн Засаг даргын зөвшөөрлөөр нийтийн эзэмшлийн газрыг өөрийн болгосон байна. Түмнээ бодоогүй алт хайсан Засаг даргын балгаар нутгийн иргэд хохирч байгаа аж. Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав буруутай гэнэ. Тэрбээр дур мэдэн лиценз олгосон мэдээтэй.
Аргаа барсан нутгийн иргэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас авахуулаад хандаж үзээгүй газар гэж үгүй. Адаг сүүлд нь Мэргэжлийн хяналтын газарт хандаж “Марко поло” компанийн үйл ажиллагаа болон хууль бус авсан гэх лицензийг шалгуулахаар хүсэлт гаргасан байдаг.
Үүний хариу мэргэжлийн хяналтынхан тухайн газарт шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр нутгийн тусгай
хэрэгцээнд байгаа газарт “Марко поло” компанид тусгай зөвшөөрөл олгосон нь эрх зүйн хувьд зөрчилтэй.
Энэ үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг зарчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн тусгай зөвшөөрөл олгохдоо сумын ИТХ-ын тэргүүлэгчид болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг аваагүй болохыг ил болгосон байна.
Түүнчлэн энэ үеэр тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Гэтэл өдгөө байдал бахь байдгаараа. Өнөөх даварсан компани нь иргэдийг дарамталсаар. Харин ч ард түмний хүргүүлсэн шаардах хуудсыг аль нэг ширээнийхээ буланд нуун дарагдуулж, арга ядахдаа албан бичгийнхээ тоог зөрүүлж алдаатай гэмээр хариу өгдөг аж.
Энэ нь иргэдийг доромжилж буй нэг хэлбэр хэмээн нутгийнхан ярьж байв.
Эх сурвалжийн хэлснээр тус компани нь тусгай зөвшөөрлөө Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас авчээ. Тус яамны сайд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Марко поло” компанийн 15337X дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно хэмээн ам алдсан байдаг.
Гэтэл аман дээрээ хүчингүй гэчихээд, ар худрагаар нь зөвшөөрөл олгожээ.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Subscribe to:
Posts (Atom)