Showing posts with label Нийтлэл. Show all posts
Showing posts with label Нийтлэл. Show all posts

Thursday, September 6, 2012

“Говийн баавгай” ТББ-ын менежер Г.Эрдэнэбаяр: Мазаалай баавгайг хамгаалах Монгол улсын биш дэлхийн асуудал байх ёстой


Дэлхийн ганцхан Монголд л байдаг баавгайн төрөл зүйл болох мазаалай устаж хар номонд ороход хүрээд байна. Хамгийн сүүлийн судалгаагаар тус амьтан Монголд 12 ширхэг үлдсэнийг тогтоожээ. Энэ талаар амьтан судлаач, “Говийн баавгай” ТББ-ын менежер Г.Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэрбээр сүүлийн найман жилийн турш мазаалай судлалаар ажиллаж байгаа юм байна.
-Сүүлийн үед мазаалайн тоо толгой эрс цөөрч мөхлийн эрэгт хүрлээ гэсэн мэдээлэл гарах боллоо. Ер нь мазаалайн тоо толгой яагаад цөөрч мөхөхөд хүрчихэв?
-Сүүлийн үед ч гэлтгүй мазаалайн тоо толгой ямагт цөөн байж ирсэн л дээ. Энэ амьтан маань биологийн шинжлэх ухаанд 1900-аад оны үеэр анх бүртгэгдсэн. Тэр үедээ л тоо толгой нь цөөхөн байсан хүн амьтантай тэр болгон таараад байдаггүй амьтан. Анхандаа говийн иргэд Монголын говь алмастай гэж ярьдаг байсан байгаа юм. Яагаад гэхээр мазаалай маань ихэвчлэн хойд хоёр хөл дээрээ зогсож бараа хардаг, хөдөлгөөн удаантай амьтан. Тэгж зогсож байхыг нь хүмүүс хараад алмастай андуурч байсан юм билээ. 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг судалж, тоолж эхэлсэн л дээ. Яг тэр үедээ бол Монголд 30 орчим тооны мазаалай байна гэсэн аман мэдээг хийсэн байдаг. Тэр мэдээг нарийвчилж хэлвэл 1960-1970 онд 30 орчим, 1980-1990 онд 25 орчим байна гэсэн аман мэдээ байхаас бодит тоо байхгүй байгаа. Тоо толгой нь жил ирэх бүр цөөрч байгаа амьтан. Эдгээр аман мэдээг явуулын жуулчид болон монголын хэдэн эрдэмтэд гаргасан байдаг. Яг одоо хэвлэл мэдээллээр тэр дундаа онлайн мэдээллийн хэрэгслээр Монголд мазаалайн тоо толгой 25 орчим түүнээс дээш байгаа гэж мэдээлээд байна. Энэ нь буруу мэдээлэл байгаа. Яг бодит байдал дээр бол 12 орчим л үлдсэн.
-Уулаасаа цөөхөн байсан энэ амьтан тэгэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин хорогдсон гэж та хэллээ. Ингэж цөөрсөн шалтгаан нь юу вэ?
-Мазаалайн тоо толгой эрс цөөрсөн нь байгаль цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд говь нутагт зун нь ган болж өвөл нь зуд болох хандлага ихэссэн болохоор орон нутгийн иргэд мазаалайн бүс нутаг руу цөмрөн орж мазаалайн ундаалдаг булаг шанд руу малаа оруулан шахаж амьдрах орчныг нь булааж, хумиад эхлэхээр мазаалайнууд амьдрах орчин муутай цөл рүү шахагдаж эрс цөөрөхөд хүрсэн. Түүнчлэн тоо толгой нь эрс цөөрснөөс болж хүйсийн тэнцвэр нь алдагдсан л даа. Хүйсийн тэнцвэр алдагдсанаас үүдэн мазаалайнууд үржилд орж чадахгүйд хүрч цөөрсөн.
-Мазаалай тархацын хувьд яг хаагуур байдаг вэ?
-Одоо яг байгаа хэмээн тоологдоод байгаа 12 орчим мазаалай маань гурван ГИДЦГ-ын хамгаалалтын бүсэд хуваагдан амьдарч байна. Тэр нь Говь-Алтай аймгийн Атас-Ингэс уул, Шар хулсны баянбүрд, Баянхонгор аймгийн Цагаан богд зэрэгт цөөхөн тоотой байгаа. Энэ гурван газар нь хоорондоо 100-250 километрийн зайтай учраас энэ гурван хэсэгт л үлдсэн цөөхөн мазаалай маань нэг нэгнийгээ олж чадахгүй байгаа. Мазаалайн үржил орооны цаг нь таваас найман сарын хооронд үргэлжилдэг. Тэгээд нэг сараас гурван сарын хооронд ичээндээ байх хугацаандаа ихэвчлэн хоёр ихэр бамбарууш гаргадаг.
-Тэгэхээр өсөж үржихдээ удаан гэсэн үг үү?
-Үржлийн хувьд удаан гэж ойлгож болохгүй. Нэг төрөлтөөр ихэвчлэн хоёр ихэр бамбарууш гаргадаг учир хүйсийн тэнцвэр алдагдаагүй тохиолдолд хурдан үржих боломжтой. Сүүлийн үед эрс цөөрөхдөө бараг эмэгчин мазаалайгүй болсон учир үржил их удаан явагдаж байгаа. Хамгийн сүүлд эрдэмтэд 2005 онд хоёр ихэр бамбаруушаа дагуулсан мазаалайтай таарсан.
-Мазаалай дэлхий дээр ямархуу тархацтай байдаг вэ?
-Дэлхий дээр мазаалай ганцхан Монголд л байдаг. Монголын унаган амьтан. Биологийн шинжлэх ухаанд Оросын эрдэмтэн Орлов, Соклов мазаалай баавгайг бие даасан зүйл мөн гэж үзээд монголын говийн унаган буюу ursus gobiensis гэсэн нэрээр биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Дэлхий дээр 3 дэд овогт хуваагдах 22 зүйлийн баавгай байдаг. Тэрний нэг болох мазаалай маань ганцхан монголд л  байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд яг тодорхой судалгаа, бодит нотолгоо байхгүй хэрнээ Гималайд мазаалай байдаг, байх магадлалтай гэдэг аман мэдээ баавгай судлаачдын дунд гарах болсон. Хэрвээ энэ мэдээ үнэн бол мазаалай аврагдах боломжтой.
-Мазаалайн тоо толгойг тогтоох тооллогыг яаж явуулдаг вэ?
-Мазаалайг хавар яг ичээнээсээ гарах үед л ихэвчлэн тоог нь гаргадаг. Тархац нутагуудад нь идэш  тэжээлийн савууд байдаг.  Тэгээд тэрхүү идэш тэжээлийнхээ хажууд нь хөдөлгөөн мэдэрдэг камер байршуулж мазаалайг тоолдог. Камер дээр үлдсэн дүрсээр баримжаалж 12 мазаалай үлдсэнийг тогтоосон. Одоогоор гурван мазаалайд эрдэмтэд сансарын хүзүүвч зүүсэн байгаа. Тэр гурван мазаалай маань гурвуулаа амьд байгаа.
-Та хамгийн сүүлд хэзээ мазаалай судлахаар хөдөө явсан бэ?
-Өнгөрсөн найман сард мазаалайн бүс нутгудаар 12 хоног явсан. Тэгэхдээ бид мазаалайтай таараагүй л дээ. Харин гурван мазаалайн мөрийг олсон.
-Мөрөөр мазаалайны хүйсийг тогтоож болдог уу?
-Мөрөөр нь хүйсийг нь тогтоож болдоггүй. Харин насыг нь тогтоож болдог. Бидэнтэй таарсан тэр гурван мөр зургаан настай мазаалайн мөр байсан. Нэлээн хөгшин мазаалай гэсэн үг л дээ. Эрдэмтдийн судалгаагаар мазаалай 10 хүртэл насалдаг гэдгийг тогтоосон байдаг.
-Мазаалай амьдрах чадварын хувьд хэр вэ? Ямар идэштэй амьтан бэ?
-Мазайлай амьдрах чадварынхаа хувьд бусад амьтадтай харьцуулахад гайгүй. Байгалийн элдэв бэршээлийг даван туулах, дасан зохицох өндөр чадвартай. Тийм ч учраас хатуу ширүүн уур амьсгалтай говьд амьдраад байгаа юм л даа. Идэш тэжээлийн хувьд уул нь бол махчин амьтан. Гэвч одоо малдад бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр  болгож байгаа. Хулан, хавтгай, шувуудаар хооллохын зэрэгцээ бажуун, хармаг, таана, хөмүүл зэрэг ургамлыг идэж байгаа.
-Мазаалайн тоо толгойг өсгөх. Дэлхийд ганцхан Монголд л байдаг энэ төрөл зүйлийг аварч үлдэхийн тулд нэн тэргүүнд ямар ажлуудыг хийх шаардлагатай байгаа вэ?
-Хамгийн түрүүнд хийх чухал ажил бол мазаалай амьдардаг бүс нутгуудын усан хангамжийг сайжруулах шаардлагатай байна. Мазаалайн хуучин нутаглаж байсан баян бүрдүүдэд очиж сууршсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж мазаалай амьдардаг орчныг хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн тэр хавиар уул уурхайн олборлолт хайгуул хийж байгаа компаниудын лицензийг цуцлах зэрэг ажлууд байна л даа. Одоо л гэхэд идрэнгийн нуруунд нефтийн судалгаа хийж байгаа 2 геологийн баг байна. Мазаалайн хуучин амьдарч байсан баянбүрдийг чөлөөлөхийн хажуугаар байнгын нар салхиар ажилладаг худгуудийг гаргах шаардлага зайлшгүй байгаа. Яагаад гэхээр зөвхөн мазаалай гэлтгүй говьд ховордоод байгаа хулан, хавтгай, өөр бусад говийн олон амьтныг хамгаалах ажил юм л даа. Түүнчлэн мазаалайн генийн фондыг яаралтай бий болгох шаардлагатай байна.
-МУ-ын БОАЖЯ-наас дэлхийд ганцхан байдаг нэн ховор энэ амьтныг хамгаалах ямар ажлуудыг хийж байна? Түүнчлэн энэ амьтныг судалдаг эрдэмтэн судлаачдыг хэрхэн дэмжиж байна?
-Мазаалай судалдаг эрдэмтэд болон мазаалайг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг төр засгаас дэмжсэн зүйл бол байдаггүй. Мазаалайг хамгаал гэж жилд улсын төсвөөс 150 сая төгрөгийг гаргадаг. Гэвч тэр мөнгө нь яг мазаалайг хамгаалах ажлыг гардан хэрэгжүүлдэг хүмүүс болон тархац нутагт нь үйл ажиллагаа явуулдаг хүмүүс  очихдоо завсраасаа хасагдсаар байгаад жар далан сая төгрөг л очдог. Тэр 150 сая төгрөг яагаад жар далхан сая болчихдог бусад мөнгө нь хаашаа орчихсон бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Мазаалайг хамгаалж, аварч үлдэх талаар гадны орнууд нэлээн дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал 2009 онд Канад улс Монголын мазаалайг хамгаал гэж 700 мянган доллар өгсөн юм билээ. Гэвч тэр мөнгө мазаалайг хамгаалах үйлсэд огт зарцуулагдаагүй бөгөөд хаашаа орсон нь тодорхойгүйгээр алга болсон.
-БОАЖЯ-наас мазаалайг аварч үлдэх талаар ямар ажлуудыг хийж байгаа талаар асуухад мазаалайг хамгаалж өсгөдөг тусдаа байгууллага орон нутагт нь ажиллаж байгаа гэсэн. Тэр байгууллага нь мазаалайг хамгаалах талаар дорвитойхон ажлуудыг хийж чадаж байна уу?
-Миний хувьд мазаалай хамгаалах төв байдаг гэдгийг чамаас анх удаа сонслоо. Харин мазаалайн сан гэж байдаг. Тус сан нь хандивлагч донор байгууллагуудаас мөнгө босгож мазаалайн генийн фондыг бүрдүүлж, мазаалайн парк барих ажлыг хийнэ гэж ажиллаж байгаа юм билээ.
 -Мазаалайн паркынх талаар ярихгүй юу?
- 2008 оноос хойш барьж эхэлсэн юм.  Уг нь баригдаад барилгых нь ажил дуусчихсан. Тэгсэн ч гэсэн л ашиглалтанд орохгүй л байгаа. Эндээс ямархуу парк барьсан нь харагдаж байгаа байх. Улсын төсөвөөс санхүүжүүлсэн гэж сонссон.
-Аан тэгэхээр манай улс мазаалайгаа хамгаалах талаар ямарч ажил ер хийхгүй байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Улсын төсвөөс жилдээ гаргаж өгдөг 150 саяыг эс тооцвол ямарч ажил хийгддэггүй. Анхаарч ч үздэггүй. Харамсалтай нь тэр мөнгөнийх нь 60 сая нь л мазаалайг хамгаалах ажилд зарцуулагдаж үлдсэн нь хаачсан нь мэдэгдэхгүйгээр алга болдог жишиг манайд байна даа. Ийм ч учраас энэ төрөл зүйл устахад хүрээд байна. Мазаалайг хамгаалах асуудал бол дан ганц монголын асуудал биш дэлхийн хэмжээний асуудал байх ёстой.
-Орон нутгийн байгууллагууд хамгаалах талаар ямар ч ажил хийдэггүй юм уу?
-Яг тодорхой хийсэн ажил тэдэнд байдаггүй. Яахав ГИДЦГ-ын орчны  сумдын сургуулиуд дээр хэдэн сурагчдыг хамруулсан мазаалай хамгаалах клуб л гэж байхаас биш өөр ямарч ажил хийгддэггүй.
С.Будрагчаа
www.niigem.mn

Saturday, March 31, 2012

Алтайн ойн номд зориулж бичиж байсан нийтлэл

Алтай нутагт электроник, мэдээллийн технологийн мэргэжлийн сургалтын төв байгуулах боломжтой 


Алтайн хөх уулсын энгэр, алтарган шаргалтах говь талд төрөөгүй ч алтайн хөх эрчүүлийн удам залгасны хувьд алтай нутаг, эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинон явдаг сэтгэлийн үгээ хуваалцахаар үүнийг бичвэй.

Ардчилсан хувьсгалын дараах хүнд хэцүүхэн цаг үед төр улсаа авч явсан төрийн их хүн асан Пунцагийн Жасрай амьдралынхаа сүүлийн орой МАХН-ын 25-р их хуралдааны хурлын танхимд "Шилжилтийн үе эрчимжиж, хэрэглээний эдийн засгаас мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих" гэсэн нэмэлт тодотголыг тогтоолын төсөлд оруулахаар санал болгож байлаа. Энэ ганц өгүүлбэр ихээхэн утга агуулдаг. Алтай нутгийн маань бахархал болсон энэ эгэлгүй эрхэм монгол улс хөгжлийн дараагийн үе шатыг товч, тодруунаар томъёолсон нь энэ бөлгөө. Тэрээр монгол улсад дэвшилтэт технологийг хөгжүүлэх нь Монголын үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ)-ийг жинтэй нэмэгдүүлэх болно гэдгийг гүнээ ухамсарлан, инновацийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологийн олон улсад танигдсан судалгаа явуулах системийг бүрдүүлэхээр ажиллаж байлаа.   

Yнэхээр л бид хэрэглээний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжихийг зоривол шинжлэх ухааны суурь судалгаа, технологи, инженерчлэлд дорвитой хөрөнгө хаях хэрэгтэй. Ингэснээр бид технологийг хэрэглэх биш, технологийг бий болгох төдийгүй технологийг экспортлох ч болно. Технологийг дагаж үйлдвэрлэл хөгждөг нь жам ёсны зүйл. Одоогоор бид технологийг хэрэглэхэд ч хөшүүн хандаж байгаа нь үнэн. Саяхан технологийг сэм хуулбарлан хэрэглэх түвшиндээ байсан манай урд хөрш маань бий болгогч улс болон хөгжиж байна. Технологийг сайн хэрэглэж сурснаар шинэ технологийг бий болгодог.

Монгол Улсад “Мэдлэгийн эдийн засаг” руу шилжих сайхан боломж гарч ирсэн нь уул уурхайгаас олж эхлээд байгаа болон орж ирэхээр төлөвлөгдөөд буй их баялаг. Уул уурхайгаар хөөцөлдсөн улс түүнийгээ нийгмийн асуудал, хувь хvртээлтийн хэлбэрээр цацаад дуусвал сүүлд нь жинхэнэ модоо барьж, Африкийн улсуудын л араас ордог гашуун туршлага бий. Харин энэ тvр зуурын огцом орж ирэх хөрөнгийг шинжлэх ухааны суурь судалгаа, технологи, инженерчлэлийн салбар руу зөв урсгаж чадвал байгалийн баялаг шавхагдах vед ч бид, бидний хойч үе маань сэтгэл зовохгvйгээр амьдарна.

Монгол улсын засгийн газар “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015”-ийг боловсруулан гаргасан, 2008 оны сонгуулиар байгуулагдсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг хөгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө орсон нь “СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ”-ийн нягт уялдааг тэргүүлэх чиглэлүүдийн хувьд дорвитой сайжруулахаар төлөвлөжээ. Монгол улсын дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлээр нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи тодорхойлогдоод байна.
Олон зуун жилийн турш төлөвшин хөгжсөн суурь судалгааны салбарт хүч, хөрөнгө зарцуулаад амжилт олох магадлал дулимаг юм. Харин эдгээр чиглэлүүд нь шинжлэх ухааны харьцангуй залуу, үйлдвэрлэлтэй нягт холбогддог технологийн салбар тул үр дүн нь харьцангуй хурдан үйлдвэрлэлд нэвтэрч, баялаг бүтээж эхэлдэг. Шинжлэх ухааны суурь судалгааны нээлт, ололт амжилтыг хэрэглээ болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүргийг хариуцдаг инженерүүд нь улс орны хөгжлийн зүтгүүр хэсэг нь байдаг.

Нанотехнологи, биотехнологийн салбартай харьцуулбал, мэдээллийн технологийн салбар нь мэргэжилтэн бэлтгэх хийгээд анхны хөрөнгө оруулалтыг эс тооцвол судалгаа, шинжилгээний хөрөнгө оруулалт багаар шаарддагдаг билээ.

Хөгжиж буй олон улс орон оюуны шавхагдашгүй баялагт түшиглэсэн эдийн засгийг бүрдүүлэхдээ, нэн тэргүүнд мэдээллийн технологийг хөгжүүлэх, өөрсдийн бизнессийн байгууллагуудаа энэ чиглэлээр аутсорсинг хийхийг системтэйгээр дэмжихийг урьдал болгож байна.

Аливаа бизнессийн байгууллага нь өөрийн цаг, хөрөнгө, хүч ихээхэн шаарддаг үндсэн бус ажил, үйл ажиллагааг гадны мэргэшсэн байгууллагыг хямд зардлаар гэрээлэн хөлсөлж хийлгэхийг аутсорсинг үйл ажиллагаа хэмээнэ.

Дэлхийн мэдээллийн технологийн зах зээлийн үлэмж өсөлтийн зэрэгцээ улс хоорондын мэдээллийн технологийн экспорт, импортын хэмжээ өндөр хурдаар нэмэгдэж байна. Энэтхэг мэтийн хөгжиж буй зарим орон энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг маш амжилттайгаар экспортлон, ҮНБ-ээ нэмэгдүүлж чадсан бол хөгжиж буй олон орон энэ асуудал дээр анхаарлаа чиглүүлж байгаа юм. Аутсорсингийн хөгжилд ихээхэн хөрөнгө оруулсан хөгжиж буй олон орон, хөгжингүй орнуудаас үлэмж хэмжээний хөрөнгийн урсгалыг татаж байна.
“Нью Ёорк таймс (The New York Times)” сонины 2009 оны 1-р сарын 20-ны дугаарт нийтлэгдсэн “Аутсорсинг 2008 онд 2007 оны дүнтэй харьцангуй ихээхэн өсөлттэй харагдаж байна” нийтлэлд өгүүлсэн тоо баримтыг иш татвал:
“...Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалан аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн нийт дүн 2008 оны сүүлийн хагаст ялимгүй буурсан ч жилийн нийт дүнгээрээ 90 тэрбум америк долларын гэрээ хэлэлцээр байгуулагдсан нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс мэдээллийн технологийн салбарын дүнг бүсчилсэн байдлаар авч үзвэл Европ-Ойрх дорнод-Азийн бүс хамгийн өндөр буюу 62%  байна...
... Тэрбум давсан дүнтэй үлэмж хэмжээний гэрээ хэлэлцээрийн тоо 2008 оны эхний хагаст 12 байсан бол сүүлийн хагаст 3 болтлоо буурчээ. Бага хэмжээний гэрээ хэлэлцээрийн дүн 12 хувь өссөн байна...
...Ази номхон далайн орнуудад байгуулагдсан гэрээний дүн 2008 оны сүүлийн хагаст жилийн эхний хагасаас 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна...”
Эндээс дүгнэвэл аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн дүн цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ чиглэлийн ирээдүйг тодотгож байна.

Монгол улсад аутсорсингийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаний тоо 20 хүрэхгүй, мэргэжилтний тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ. Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэн, түүнд оруулах хөрөнгийг эрчимтэй нэмэгдүүлснээр олон улсын жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтний тоог хэдэн мянгад хүргэн, мэдээллийн технологийн аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн дүнг ҮНБ-д нөлөөлөхүйц хэмжээнд нэмэгдүүлж болно. Мэдээллийн технологийн аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэхэд 2008 онд 2 тэрбум төгрөг баталсан нь сайшаах ёстой эхлэл билээ.

Мэргэжлийн боловсролыг дэмжих төрийн бодлого, мэдээллийн технологийн үйлчилгээний хэрэгцээ, аутсорсингийн эрэлтийн өсөлттэй давхцаж буй цаг үед  мэдээллийн технологи, электроникийн салбарын үйлчилгээний ажилтан, техникч, засварчин, операторчин бэлтгэх мэргэжлийн сургалтын төвийг Говь-Алтай аймагт байгуулан баруун бүсийг хамруулах нь байгалийн эрс тэрс уур амьсгал, алслагдмал байршлын дутууг нөхөх хөгжлийн нэгэн шийдэл байх бизээ. Мэдээллийн технологийн сургалтын шинэ хэлбэр зайн сургалт нь багшлах мэргэжлийн боловсон хүчин дутагдах эрсдлийг шийдвэрлэх бололцоотой юм. 
Монгол Улсын Их Сургуулийн уриа үг болох “Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармуй” хэмээх ерөөлийн үгээр энэхүү өгүүлэмжээ төгсгөе.


Д-р. Проф. Ч.Лодойравсал
МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал

2009 оны 3-р сарын 6

Tuesday, December 13, 2011

"Зулай Цагаан Алтай 2012" Сүлд модны наадам, шинэ жилийн цэнгүүн

  • Баянзүрх дүүрэг АМАЗОН палас 12 сарын 17нд 18 цагаас, Ulaanbaatar, Mongolia
  • Description
    Урилга.
    Эрхэм хүндэт ноён, хатагтай......................... таныг
    "Зулай Цагаан Алтай 2012" Сүлд модны наадам, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирж Алтай нутгийнхаа оюутан залуустайгаа нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байна. Ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе...

    Улаан хивсний ёслол,
    Халуун виногоор таныг угтан авах болно
    Олон олон сюрпрайз та бүхнийг хүлээж байгаа

    Урилгаар:
    Говь-Алтай аймгийн шилдэг уран бүтээлчид
    Монголын Рок попын залуу одод
    "Universe best songs" наадмын шилдэг оролцогчид

    Нэг суманд 25 такс тараагдана.
    Дараах Салбар хороодын дарга нараасаа таксаа авна уу...
    Есөнбулаг Т.Пүрэвсүрэн 99000915,98999159 http://facebook.com/profile.php?id=100001770198900
    Алтай С.Уранбилэг 99607680 http://facebook.com/uranbileg.umbii
    Бугат Д.Үүрийнтуяа 95297783,95299029
    Баян-Уул Б.Номин-Эрдэнэ 91200801 http://facebook.com/profile.php?id=100002439584728
    Бигэр М.Гүнбаяр 99225662 http://facebook.com/gunbee.munhuu
    Дэлгэр Т.Буянтбаян 99486300 http://facebook.com/profile.php?id=100003208116885
    Дарви Бат-Өлзий 99484446 http://facebook.com/batulzii.baya?ref=ts
    Жаргалан П.Дэлгэрцэцэг 88110356,99163816 http://facebook.com/delgertsetsegp
    Шарга Б.Шинэбаяр 99790643 http://facebook.com/profile.php?id=100000968538276
    Цогт н.Ундармаа 99603276, 98222832, 88808276 
    Цээл Батхишиг 99666509
    Тайшир Б.Базархуяг 99906021 http://facebook.com/profile.php?id=100003062705900
    Төгрөг Г.Ганцэцэг 93035251 http://facebook.com/profile.php?id=100001091514762
    Тонхил Б.Цэдэндамба 99987238 http://facebook.com/tsedendamba.boldbaatar
    Халиун Г.Батбаатар 99955364, 88552269
    Хөх морьт Д.Наранбадрах 99202495
    ,98944888
     http://facebook.com/profile.php?id=100002304906007
    Чандмань Д.Халиун 99900206 http://facebook.com/haliun.dagvadorj
    Эрдэнэ А.Төгсбаяр 91811501 http://facebook.com/profile.php?id=100002993100954

    Ерөнхий зохион байгуулагч
    "Ирээдүй-Алтай ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО"
    Ерөнхий ивээн тэтгэгч
    "Алтайн эрин сан"
    TAX-9999₮

    Дэлгэрэнгүй мэдээллийг 99058714,88110356,98944888,91051212 утсаар govialtai_b@yahoo.com хаягаар авна уу...
    http://facebook.com/gobialtai.mongolia

    МЕНЮ
    1. Ассорти
    2. Үхрийн жигнэсэн мах
    3. Пиво 0.5 мл
    4. Цэвэр ус, Ундаа
    5. Шампанск
    6. Торт
    7. Архи
    8. Жимс
    9. Алтай дарс
    Нэг ширээнд 10 хүн суух ба сум сумаараа суухгүй найзуудаараа болон ангиараа нэг ширээнд суух хүмүүс урьдчилж мэдэгдэнэ үү.
    Ширээ захиалга утас: 99607680 С.Уранбилэг

Tuesday, December 6, 2011

Их говийн тэмээний баяр


"Их говийн тэмээний баяр-2011" Говь-Алтайн тэмээчдийн долдугаар их наадам өнгөрсөн өдрүүдэд Алтай хотод өргөн дэлгэр болж өнгөрлөө. УИХ-ын гишүүн "Алтайн хөгжил 21дүгээр зуун» ТББ-ын тэргүүн Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн "Алтайн эрин сан" Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр нар ивээн тэтгэж, Аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААЖДҮГ зохион байгуулсан энэ удаагийн их говийн тэмээний баярт 18 сумын 201 тэмээчин, 602 тэмээтэйгээ оролцлоо.

...Тэмээ таван хошуу малын минь нэг
Тэмээ таван амьд эрдэнийн минь  нэг
Тэмээ тал, говь, хангай гурвал нутагт минь  бий
Тэмээ таван тивээс  манай улсад л бий...
Тийм ээ! Амар амгалангийн бэлгэдэл болсон энэ аварга амьтан Монгол түмний буян заяаг тэтгэсээр, тээсээр  иржээ.
temeeГовь-Алтай аймаг тэмээнийхээ тоогоор улсад байнга айргийн тавд багтаж байдаг.Сүүлийн жилүүдэд тэрэг техник өргөн хэрэглэх болсноор тэмээгээ унаж ачин, эдлэх нь эрс багасаж  ноос, сүүг нь л ашиглан, идшинд хэрэглэх болсноор тоо толгой нь хорогдсоор байгаа нь нууц бишээ. Иймээс тэмээний сүү сааль ашиг шимийг өргөн ашиглаж, ноосыг нь боловсруулан чанартай бүтээгдэхүүн хийх, тоо толгойг өсгөхөд иргэд малчдын анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор нийтийг хамарсан "Их говийн тэмээний баяр", Алтайн тэмээчдийн наадмыг жил бүр зохион байгуулдаг болсон.

Энэ удаагийн наадам "Алтайгаа хамтдаа хөгжүүлье!" уриан дор тэмээний сүү, сүүн болон ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар эхэллээ. Алтай нутгийн тэмээчид маань сүүлийн жилүүдэд ингэний сүү, тэмээнийхээ ноосоор олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэд олон түмний хэрэгцээнд нийлүүлдэг болсон нь нэлээд эрэлттэй зүйл болсоор байна. Үзэсгэлэн худалдаанд 18 сумын 92 үйлдвэрлэгч 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 16 сая 682,000 төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ жилийн наадмын шилдгийн шилдэг Гранпри шагналыг Төгрөг сумын "Асралт буурал хайрхан" хоршооны ингэний сүүн бүтээгдэхүүн хүртлээ. Шилмэл сүүн бүтээгдэхүүний эзнээр Цээл сумын сумын Б.Соёлмаа тэргүүлж, Бигэр сумын Б.Оюунчимэг, Халиун сумын "Говийн-Ундраа" хоршоо удаах байруудыг эзэллээ. Харин шилмэл ноосон бүтээгдэхүүнээр Шарга сумын Б.Баасандуламын ноосон эдлэл түрүүлж, Есөнбулаг сумын Д.Сэлэнгээ, Баян-Уул сумын Б.Санчирсүрэн нарын бүтээгдэхүүн удаалжээ.

Тэмээний ганган хэрэглэлээр Цогт сумын Д.Чанцал тэргүүлж, Алтай сумын "Буурал аж богд "хоршооны бүтээгдэхүүн, Дэлгэр сумын Я.Цэвэлмаагийн урласан хэрэглэл хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна. Тэмээний баярын үеэр болсон нэг томоохон арга хэмжээ бол Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат эдийн засагч, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсны хүрэл хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт байлаа. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц. Дашдорж, Ч.Улаан нар болон аймгийн удирдлагууд, хөшөөг урлан бүтээгчид, Жасрай агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл зэрэг олон хүмүүс оролцлоо. Алтайн тэмээчид их наадамд оролцогчдын хүндэтгэлийн тэмээн жагсаал Шүтээний өндөрлөгөөс эхлэн аймгийн товийг наран зөв тойрч төв цэнгэлдэхэд орж ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж хүлээн авсан юм. "Их говийн тэмээний баяр-2011" Говь-Алтайн тэмээчдийн долдугаар их наадам ёслол төгөлдөр эхэлж, түрүүлсэн тэмээчдээ шагнаж алдаршуулах, хурдан ат, торомны уралдаан, буухиа тэмцээн, сайхан тэмээтэй ганган хос, тэмээний сэдэвтэй ерөөл магтаал, дуу, шүлэг, шилмэл ингэ, буур шалгаруулах гээд олон чиглэлээр өрнөлөө. Энэ удаагийн Их говийн тэмээний баярын хурдан атны уралдаанд 136 ат уралдааны замд гарснаас Бигэр сумын Б.Эрдэнэтулгын хөх ат түрүүлж, Цогт сумын П. Цогт-Эрдэнийн улаан ат удаалан, Эрдэнэ сумын Ц.Дамдины шар ат гуравт хурдалж, Халиун сумын Н.Цогбаярын хөх ат , Цогт сумын Б.Батсайханы шар ат айргийн тавд ирсэн байна.
Мөн сайхан тэмээтэй ганган хосоор Цээл сумын Ц.Гансүх, Н.Нансалмаа нар шалгарчээ. Сүүлийн үед тэмээчид тэмээнийхээ угсаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг болжээ. Тэмээний баярын үеэр наймаа солилцоо хийхийн зэрэгцээ өөрийн ингэ, буураа бусдынхтай жишин харьцуулах зэргээр бүтээлч үйл ажиллагаа явуулдаг болсон гэнэ. Энэ жилийн тэмээний баярын уралдаанд шилмэл буураар Шарга сумын Ж.Мөнхдалайгийн хар буур, шилмэл ингээр Цээл сумын С.Лхагваагийн хөх ингэ түрүүлжээ.

Монгол Улсыг тунхагласан өдөр болон "Их говийн тэмээний баяр-2011" наадмын хүрээнд төрөл бүрийн салбарын тэргүүний ажилтнаар 12 хүн шагнагдсаны зэрэгцээ аймгийн шилдэг тэмээчин хүндэт өргөмжлөлийг таван тэмээчин гардлаа. Тэмээний баярт МУСТА дуучин Д.Намсрайноров, П.Идэржавхлан, Г.Эрдэнэтунгалаг нар ая дуугаа өргөн нэгэн оройг дуу хуурын эгшгээр үдэж тэмээний баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Эх сурвалж: МонцамэШ.Цоодол

Friday, November 4, 2011

БИД ХҮСЭЖ БАЙНА. ТИЙМЭЭС БИ БИЧИЖ БАЙНА.



“Би Монгол хүний саруул ухаанд итгэнэ” Энэ бол Ардчилсан хувьсгалын түүчээ С.Зориг  агсаны хэлсэн үг. Ийм сайхан үгс  биднийг эрүүл саруул сэтгэж, тэр сэтгэсэн  бүхнийхээ төлөө ухаалгаар хөдөлмөрлөж , ирээдүйн сайн сайхан бүхэнд хөтлөн аваачна гэдэг бид итгэдэг.
• Бид түрүүвчиндээ биш толгойдоо баялагтай Монгол залуучууд болон хөгжихийг хүсэж байна.
Эрхэм баялаг эрдэм мэдлэг. Зарим залуучууд оюуны биш материаллаг баялгийг шүтэх болж. Энэ нь бодит шашинд мөргөж, цаасан мөнгөөр амьдрал хэмжигдэнэ хэмээн ойлгож байгаа бололтой. Зарим нь үхэхийнхээ өмнө мөнгөөр бүхнийг авч болохгүй байна гэдгийг ухаарч, тэр материаллаг баялгийг аваад үхэж болдоггүй гэдгийг ойлгож харамсалтай нь тэрийгээ өргөн олонд тунхаглаж чадахгүй өнгөрөх тохиолдол гаргах юм. Чиний толгойд байгаа мэдлэгийг хэн ч хулгайлж чадахгүй гэж мэргэн үг байдаг. Зарим хүмүүс үнэтэй машин, үнэтэй байр, мөнгөөр худалдаж авч болох жаргалд ташуурч амьдралын үнэт зүйлийн талаар ташаа ойлголттой болох замаар хурдалсаар байна. Мөнгөөр бие биенээ хэмжиж бэл бэнчингээр зиндаа тогтоох хурдны замаар бас нэг хэсэг нь хурдалсаар байна. Хэр зөвийг би сайн мэдэхгүй юм.Толгойдоо баялагтай, зорьсон зорилгынхоо төлөө хөлсөө гаргаж хөдөлмөрлөж чаддаг Монгол залуусаар би бахархдаг. Оюуны баялаг бол насны баялаг гэдэгт би итгэдэг. Түрүүвчний баялаг бол зуурдын баялаг гэдэгт би итгэдэг. Монгол түмэн мөнгөний хүчээр  дэлхийг эзлээгүй, Еврей үндэстэн мөнгөний хүчээр дэлхийд нөлөөлөл тогтоогүй энэ адил тал. Бас нэгэн ижил тал нь оюунлаг хүмүүний хүчээр Монголчууд дэлхийг эзэлж, Еврейчүүд дэлхийд нөлөөлөл тогтоож байна. Олон залуучуудыг дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэж хойч үеийн  сайн сайхны төлөө хөрөнгө оруулах боломжийг энэ цагт амжуулах нь хамгийн чухал байна. Явахаараа ирдэггүй биш ирээд өөрчилж чаддаг, ирэхээрээ хийдэггүй биш Ардчилсан Монгол Улсын төлөө хөдөлмөрлөдөг тийм залуусийг олноор бэлтгэх боломжийг бодлогоор дэмжихийг бид хүсэж байна.

• Хүний үнэт эрүүл мэндийг үнэгүйгээр хэлэлгүйгээр авч байгаа явдалтай хариуцлага тооцохыг хүсэж байна.
Эрүүл биед саруул ухаан оршино. Хүний эрүүл мэнд нь хүнд заяасан хамгийн үнэт баялаг юм. Учир тэр баялаг хүний эрдэнэт амьтай эн тэнцүү юм. Тэрхүү баялгийг хамгаалахын тулд хүмүүс асар ихээр мөнгө үрж, гэмтэхээр нь хэдэн саяар мөнгө үрж түүний төлөө байдагаа гөвдөг. Тэгэхээр үнэ цэнэ нь ойлгомжтой. Тэрийг минь зөвшөөрөлгүйгээр, хэлэлгүйгээр үнэгүйдүүлж байгааг хараад зүгээр суухад үнэхээр гомдмоор. Утаанд миний өмч уушиг минь угаартаж, түгжрэлд миний өмч тархины минь стрэсс ачаалал авч, бусдын хүнд сурталд миний өмч цаг хугацаа минь гамгүй урсаж, бусдын хооронд хэлхэлдэх авилгалд нүд минь хорсож үнэт эрүүл мэндийг минь дортойтолд орууллаа. Бид бүхнээс үнэт баялаг бол мөнгө биш гэдгийг бид сүүлийн хэдэн жил биеэрээ мэдэрч байна. Эрүүл биетэй байлгах гэж  хүн бүр бодох авч одоо бодлоос минь хол даваад байна. Өөрөөр хэлбэл дийлэхээ болилоо. Нийгмийн замбараагүй зохион байгуулалт, буруу хот төлөвлөлт, олон шат дамжлага, авилгаар хөдөлдөг явдлууд, ил далдаар бидний эрүүл мэндийг үнэгүйгээр хулгайлан авч байна. Энд хэн буруутай вэ? Би хийж чадна гэж гарч ирсэн эрхэмүүд, ард түмний төлөө биш арын хаалгаар шургагчид буруутай. Төлөвлөсөн зам чөлөөтэй давхиж, төлөвлөсөн байшин барьж жаргалтай амьдрах боломж байсан. Үнэт эрдэнийг бидний далдуур зөвшөөрөлгүй мөгжигсөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Өөрийнхөө тэр үнэт зүйлийг тэр бас үнэгүй болгож байгаа гэдгээ санах хэрэгтэй.

• Ард түмнээ үл тоодог биш тэднийгээ дээдэлдэг төртэй байхыг хүсэж байна.
Ард түмэн мэхлэгдэж байгаагаа нэг л өдөр мэддэг. Нуруунд нь хүйт даасан өдрүүд зарим залуучуудын амьдралд нэг биш удаа байгааг биеэрээ мэдэрсэн залуус тод хэлэх байх. Энэ амьдрал хичээлээс гадуур ажиллах орлого  олохгүй орчингүй оюутаны амьдралд бий, мэдээллээс хол амьдралын эрхээр хөдөөд амьдрах залуучуудын амьдралд бий, оюун санаа, мэдлэг чадварыг үл үнэлэгч нийгмийн золиос болж буй хотын залуусын амьдралд бий зуны халуун өдрүүдэд зарим залуусын ирээдүй даарч байна. Залуучууд өөрөө өөртэйгээ тэмцэх ёстой гэдгийг залуучууд бид мартах ёсгүй. Гэхдээ нийгэм биднээр даажигнахыг зөвшөөрч болохгүй. Үнэн мөний төлөө зүтгэсний төлөө, эрх мэдэлтнийг дагасаны горонд зарим нь шоронд сууж, зарим нь алтан амиа алдаж байна. Хуулиар хамгаалагдсан эрхийг минь мөнгөөр, итгэлээр , ирээдүйгээр хуурч авч байна. Амласнаа мартдаг ноёдыг сонгохыг хүсэхгүй байна. Таны төлөө зүтгэе, сонгогчид бол хаан энэ тэр хаана байна. Ард түмэн зарим хэсэг чинь халамжын мөнгө, хүний хөгжлийн мөнгөө авахаар хүлээх нь амьдралын зорилго нь болж байна. Яг л хүүхдийг чихрээр хуурах мэт.  Ийм өрөвдөлтэй байдалд хүргэсэн нь  ард түмэн өөрсдөө юу? Төр үү? Хэн хариулах вэ? Төрийн хуулийн гадна Монголын нэг ч иргэн байх ёсгүй. Сайн сайханы төлөө нь хуруугаа хөдөлгөх дургүй мөртлөө. Хариуцлага хүлээлгэх болохоороо нэг үгний өөнд ял тулгана. Ард түмэн бол тэнэг биш. Ард түмэн дээдлэн шүтэгдэхийг хүсээгүй. Зүгээр л дэндүү даварч байгааг чинь гайхаж байна.

• Бид та бүхнээс баялаг өвлөж, түүнийгээ ирээдүй хойчдоо үргэлжүүлэн өвлөхийг хүсэж байна.
Үндэстний ухаантнууд зөвхөн үеэс үед баялаг өвлөхийн төлөө байдаг. Зуунаас зуун дамжин өөрсдөөсөө харамлан ирээдүй хойчынхоо төлөө өндөгөө  харамласан шувуу шиг миний өвгөд үнэт баялагуудаа хамгаалсан. Үнэт баялаг гэдэгт газрын баялагаас оюун санааны баялаг хүртэлх бүх л баялгийг ойлгоно. Бидний өвгөд ирээдүй хойч гэдэгтээ ганцхан 21 дүгээр зууны эхэнд амьдрагсадыг ойлгоно гэж хэлээгүй нь лавтай. Монголын үе үеийн үр садыг тунхагласан. Гэтэл өнөө цагын холч хараагүй, хойч үеийн талаар дутмаг бодолтой хүмүүс өөрийгөө хүчирхэг байлгах, өөрийн хамаатан садан, өөрийн үр хүүхдээ хангалуун байлгах атгаг бодол тээж хандаж байна. Монголын бүхий л баялаг бидний дараа үргэлжлэх үе үеийн өмч байх ёстой. Үеэс үед өвлөгдөж үе үеийнхэний сайн сайханы төлөө зарцуулагдах ёстой. Шударгаар хөдөлмөрлөж буй залуус шударга бусаар хөрөнгөжиж буй баячууд, бусдын мөнгөөр бардамнагчдыг хараад нүд нь хорсож байна. Өвгөдөөсөө өвлөсөн баялагыг минь хувиарлах гэж байгаа бол хүртээмжтэй,тэгш хувиарлах хэрэгтэй. Тэр баялгийн эзэд торинож байна. Залуучууд бид нар чинь бас тэдний өмнө хэлэх үгтэй, хувиарлаж өгөх баялагтай байх ёстой гэдгийг ТА болгооно биз ээ. Та бүхний байхгүй болсон хойно тэд цөөхүүлээ цохичихсон гэж сонинд хэвлээд яахав дээ.

• Нүүдэлчдийн чөлөөт бие даасан амьдралын сэтгэлгээг Ардчилалын эрх чөлөөт бие даасан хараат бус амьдралд сэргээн хөврүүлэхийг болгохыг хүсэж байна.
Ардчилалд хэвшиж буй бие даасан амьдралын хэв маяг аль эрт нүүдэлчдийн амьдралд жинхэнэ утгаараа байжээ. Бид чинь ардчилал хэмээх  шинэ нийгэмд ороод ирсэн чинь бие дааж өөрөө хоолоо хийж иднэ гэсэн жаргалтай дүрмээр амьдрах гэсэн чинь нэг л дасаж өгөхгүй зовж ямартаа заримдаа хоосон хонох нь шахуу байхав дээ. Бидний өвөг дээдэс чинь гурил гэдэг юмаа өөрсдөө тээрэмдэж, мах гардаг юмаа өөрсдөө маллаж хооссон хонохгүй айл бүр хүнээс гуйхгүй амьдарч, айл саахалтаараа хөдөлмөрөө нэгтгэж орчин үеийн багаар ажиллахыг үнэндээ жинхэнэ утгаар үзүүлж өгч байсан. Харин одоо тэгсэн чинь өөрсдөө хөдөлмөрлөхгүй, хөршдөө итгэхгүй нийгмийн төрх илэрлээ. Уг нь бид ердөө л биеэ дааж амьдарч сурах гээд байгаа юм шүү дээ. Аль 13 дугаар зуунд хэн ч хэлээгүй байхад овог, аймаг болж өрх бүр  бие даан амьдарч хөдөлмөр, оюун ухаанаа нэгтгэж байжээ. Гэтэл одоо нэгдээчээ, нийлээчээ дэмжий гээд ч нэгдэхгүй энийг ер ойлгохгүй байгаа юм.  Сонин шүү. Нүүдэлчдийн удамд тэр үеийн бие даан амьдрах ухааны үр байгаа гэдэгт итгэдэг. Итгэхдээ энэ цагт тэр хөвөрч ургана гэдэгт итгэдэг.

• Бид эрүүл цэвэр орчныг ирээдүй хойч үедээ үлдээн амьдрахыг хүсэж байна.
Монгол хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Байгальтай зохицон амьдарч ирсэн Монгол түмэн хотжилт хэмээх шинэ нэр томьёотой тулгарсанаас хойш өөрсдийгөө ойлгохоо болиод байна.Учир нь байгаль дэлхийтэй харилцах ухаанаа үл ойшоон тэднийг үй олноор нь устгах, агнах, ухах, төнхөх, хөрөөдөх, гамгүй хэрэглэх, тасдах, бохирдуулах зэргээр Монгол үсгийн сангын сөрөг утгатай үгнүүдийг амьдралд илүүтэйгээр хэрэглэх болжээ. Энэ байдалтай санал нийлэхгүй байгаа байгаль дэлхий гандуулах, зуджуулах, усгүйдүүлэх, нүүлгэх, үл ургах, шуурах, хүйтрүүлэх, хөдлөх, хөлдөөх гэх мэт сөрөг арга хэмжээг авч эхлээд байна. Монголчууд төдийгүй Дэлхийн хүн төрөлхтөн байгалийн араншинг дийлэхээ болж нийгмийн хуулиар бүхнийг шийдэж болохгүй гэдгийг улам ойлгосоор байна.  Эрүүл цэвэр бүхэн үлдэхгүй байгаа явдал нь өнөөгийн бидний  зохисгүй авир, хайхрамжгүй хандлага,бодлогогүй алхмуудтай шууд холбоотой. Угаадасаа гудамжиндаа хэнэггүй цацдаг, хогоо гудамж талбайдаа тоолгүй хаядаг тэр нь агаарт ууршиж эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг, тэр бүхэн дээр нь хүүхдүүд тоглодог өсдөг муу зуршилтай Монголчууд бид биш байх учиртай. Тиймээс энэ цагийн эзэн нь сууж буй Монголчууд бид энэ нутгаас нүүхгүй нь лавтай. Эртний нүүдэл эдүгээгийн нүүдэл өөр гэдгийг ялгаж эрүүл цэвэр орчиныг үр удамдаа үргэлжлүүлэн үлдээх нь онгон байгаль өвлөж авсан Монгол хүн бүрийн ухамсарын дээд хэмжүүр байх ёстой.

• Нийтээс хуримтлуулсан мөнгийг нэг хэсэг нь хуваан хүртдэг олигархийг шүүмжлэхийг хүсэж байна.
Олигархиуд тухайн цагтай амжилттай ч цаашдаа тэд задран унадаг. Монголын эдийн засгийн ерөнхий төрх нь төврүү татан төвлөрүүлэх тогтолцоотой юм. Энэ тогтолцооны хамгийн том гажиг дахин хуваарлахад илэрдэг. Энэ гажигийг засахгүй бол эдийн засгийн хөшүүрэг хөгжлийн түлхүүр болж чаддаггүй. Бүх орлогыг татан төвлөрүүлэх гэсэн оролдого нь орон нутгийн болон салбарын хөгжлийг боомилж байдаг. Тиймээс аль болох төвлөрүүлэх бодлогыг саармагжуулж улмаар орон нутаг, тухайн салбарыг бие даах тогтолцоо руу хөгжүүлэх оролдого хийх ёстой юм. Нийтээс төвлөрсөн мөнгийг бүтээн байгуулалтанд биш үрэлгэн мөнгөний урсгалд оруулж буй нь хамгийн том гажигыг бий болгож байгаа юм. Төрөөс хуваариласан мөнгийг тендер, худалдан авалт зэрэг хуулийн дагуу нэрийн дор их багаар хуваан завшдаг явдал нь тэд нарыг ерөөс ичээдэггүй. Ичдэг хүмүүс нь ард түмэн, өмнөөс нь ичээд чимээгүйхэн явж байгаа юм. Манайхан ч манжийн дарлалаас өмнө бас шударга дүрэм их байсан шүү. Тайж, хар ард ялгалгүй алба гувчуураа мөнгөө төлж, мөн тайж, харц ард ялгалгүй дахин хуваарилалтыг хүртэж байсан. Ардчилсан нийгэмд нийтийн өмчийг нэгээрээ идэх гэх ойлголт байдаггүйг анхаарна уу!
Хүсэл бүхэн биелдэг. Энэ хүсэл ихийг хүссэн хүсэл биш. Энэ нийгмийн болохгүйг тэгшлэх гэсэн хүсэл. Энэ хүсэл нэг хүний хүсэл биш. Эрүүл сэтгэдэг хүн бүрийн хүсэл. Хүсэл биелдэг юм. Хүсэл биелнэ гэдэгт би итгэдэг.

(Гурван хулд Овогт Н.Дашдаваа)


Monday, October 31, 2011

Бигэр сумынхан “Марко поло”-той “дайн зарлажээ

Ашиг хонжоо хайсан төрийн түшээдийг “олон толгой” ярьж, хэрэлдэж байх хойгуур газар нутгийг чинь хэн дуртай нь сэндийлж байна. Алтны орд эзэмших эрхтэй гэх “Марко поло” компанийнхан Бигэр сумынхныг атгандаа оруулжээ.
Тус компани нь “Макс”-ын Д.Ганбаатарын эзэмшлийнх аж. Тэрбээр алтай нутгийн хүү. Гэвч эх нутагтаа унаган хүү эзний ёсоор ханддаг байтал иргэдийг нь элэг барьж, эрэмдэг зэрэмдэг болгоход хүргээд байгааг эх сурвалж хэллээ. Бидэнд ирсэн мэдээллээр тус компанийн харуул хамгаалалтынхан 60 настай өвгөнийг төмөртэй гавалж гадаа хонуулсан, нутаг усаа тахиж байсан бөөгийн хөлийг хугартал цохисон, нутгийн иргэнийг хөх няц болтол нь зодсон гээд асуудал үүсгэжээ.
Эх сурвалж ярихдаа “Цагдаагийн байгууллага үнэн зөвийг тогтоож ажилладаг байх ёстой. Гэтэл ард түмний төлөө бус авлигачдын төлөө ажиллаж байгаа. Бигэр сумын цагдаагийнхан бүгд хэн нэгний гар хөл болсон. Энгийн иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн, байцааж байгаа нь хууль бус.  Гомдол гаргасан иргэдийн асуудлыг авч хэлэлцдэггүй. Мөнгөтэй компанийн эрх мэдэлд ажиллаж байна” гэж байсан юм.
Говь-Алтай аймгийн Бигэр сум алтны нөөцөөрөө улсад дээгүүрт орно. Нутгийн иргэдийн ярьж буйгаар алт нь шаргалтаж харагддаг гэнэ. Уул нь алтаар дүүрсэн байхад улс орон нь хөгжихгүй байгаагийн учрыг өнөөх л эрхтэн дархтнуудтай холбон тайлбарлаж байна.
Тус сумын иргэд амьжиргаагаа залгуулахын тулд гар аргаар алт олборлодог аж. Одоогийн байдлаар хувиараа алт олборлодог 50 мянга гаруй хүн байгааг эх сурвалж хэлсэн юм. Тэд амин зуулгаа залгуулахын тулд алтны компанид адлуулан хөдөлмөрлөдөг.
Хэдхэн хоногийн өмнө гар аргаар алт олборлогчид алтны компанитай “дайн” зарлажээ. Тэдний тэмцэх болсон шалтгаан нь хууль бус лицензтэй компани газар нутгийг нь хөндийлж буйд бухимдсан гэнэ.
Иргэдийн ярьж буйгаар “Марко поло” компанийнхан тусгай зөвшөөрөл гаргуулахдаа хууль бус арга хэрэглэжээ. Учир нь орон нутагт тусгай зөвшөөрөл олгоход тухайн нутгийн удирдлага, сум орон нутгийн ИТХ, иргэдийн саналыг харгалзан үздэг.
Гэтэл хэний ч саналыг үл тоон зөвхөн Засаг даргын зөвшөөрлөөр нийтийн эзэмшлийн газрыг өөрийн болгосон байна. Түмнээ бодоогүй алт хайсан Засаг даргын балгаар нутгийн иргэд хохирч байгаа аж. Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав буруутай гэнэ. Тэрбээр дур мэдэн лиценз олгосон мэдээтэй.
Аргаа барсан нутгийн иргэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас авахуулаад хандаж үзээгүй газар гэж үгүй. Адаг сүүлд нь Мэргэжлийн хяналтын газарт хандаж “Марко поло” компанийн үйл ажиллагаа болон хууль бус авсан гэх лицензийг шалгуулахаар хүсэлт гаргасан байдаг.
Үүний хариу мэргэжлийн хяналтынхан тухайн газарт шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр нутгийн тусгай
хэрэгцээнд байгаа газарт “Марко поло” компанид тусгай зөвшөөрөл олгосон нь эрх зүйн хувьд зөрчилтэй.
Энэ үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг зарчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн тусгай зөвшөөрөл олгохдоо сумын ИТХ-ын тэргүүлэгчид болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг аваагүй болохыг ил болгосон байна.
Түүнчлэн энэ үеэр тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Гэтэл өдгөө байдал бахь байдгаараа. Өнөөх даварсан компани нь иргэдийг дарамталсаар. Харин ч ард түмний хүргүүлсэн шаардах хуудсыг аль нэг ширээнийхээ буланд нуун дарагдуулж, арга ядахдаа албан бичгийнхээ тоог зөрүүлж алдаатай гэмээр хариу өгдөг аж.
Энэ нь иргэдийг доромжилж буй нэг хэлбэр хэмээн нутгийнхан ярьж байв.
Эх сурвалжийн хэлснээр тус компани нь тусгай зөвшөөрлөө Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас авчээ. Тус яамны сайд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Марко поло” компанийн 15337X дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно хэмээн ам алдсан байдаг.
Гэтэл аман дээрээ хүчингүй гэчихээд, ар худрагаар нь зөвшөөрөл олгожээ.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”

Friday, July 1, 2011

Алтайд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар

Аялал жуулчлал нь байгаль, нийгэм соёлын өвөрмөц хэв загварт тулгуурлан явагддаг үйлчилгээний бизнес юм. Аялал жуулчлалын салбар нь Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө уул уурхайн дараа ордог.  Дэлхийн ихэнхи улс орнуудын практик туршлагаас харахад аялал жуулчлалаар дамжуулан байгаль хамгаалах, аялал жуулчлалаас орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөх, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх, даяарчлагдаж буй өнөөгийн цаг үед түүх- соёлын өвөө авч үлдэх хамгийн сонгодог арга, хэлбэр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм гэж үзэх хандлага ажиглагдаж байна. Тухайн орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлснээр аялал жуулчлалаас олох орлого орон нутгийн төсөвд шууд ордогоороо онцлогтой.
Говь-Алтай нь дэд бүтэц сул хөгжсөн, Монгол улсын босоо тэнхлэгээс алслагдсан зэрэг сул талтай боловч эдгээр нь өнөөг хүртэл байгалийн баялаг, нүүдлийн соёл иргэншлийг харьцангуйгаар хадгалан үлдэхэд нөлөөлсөн гэж хэлэх үндэстэй. Манай аймаг нь аялал жуулчлалын нөөц ихтэй, ирээдүйд TOURIST DESTINATION болох боломжтой бүс нутаг юм. Иймд Монголын эндомек амьтан, ургамлын өлгий болсон, ландшафтын өвөрмөц тогтоц бүхий  нутагт дээрх бүх шинжийг агуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй юм.  Өөрөөр хэлбэл дэлхий дахины нийтлэг хандлага болж буй тогтвортой хагжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ландшафтын даац, багтаамжийг үнэлэн тогтвортойгоор хөгжүүлэх шаардлагатай.
Эцэст нь орон нутгийн хөгжлийн онцлог, аялал жуулчлалын дэд бүтцийн боломж чадавхитаа тулгуурлан АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ бодлого хөтөлбөр боловсруулан одооноос дотоод, гадаад зах зээл рүүгээ хандсан МАРКЕТИНГ-ийн идэвхижүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Эцэст хэлэхэд аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд хэдэн сарын хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө биш бөгөөд урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн байдаг.
Бичсэн  М.Алтаншагай http://www.facebook.com/shagai37

Thursday, June 23, 2011

Говь-Алтай маань Цөл-Алтай болох нь

 Цєлжилт хамгийн эрчимтэй явагдаж буй аймаг бол Говь-Алтай. Элсний нvvдэл тус аймгийг бvрэн нємрєх аюул ойрхон ирж байгааг эрдэмтэд онцолж байлаа. Гэтэл энэ талаар дугарах эрх мэдэлтнүүд алга. Цөлжилтийн гол шалтгаан нь мэдээж хөрсний эвдрэл. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь ургамал эко системийн өөрчилөлт, ашигт малтмал олборлот, сүргийн бүтэцийн зохист харьцаа юм.

Алтай нутгийн ургамал баглуур бударгана, шаваг харгана, таана хөмөл зэрэг нь мал сүргийн онцлогт тохирсон шим тэжээлтэйгээс гадна хөрсний бүтцийг хамгаалан хадгалах байгалийн хамгаалалтбайсан юм. Соц нийгмийн үеээс энэхүү хамгаалалтын эвдэл эхэлсэн юм. Анх 30 оны үеээс жотуу хэмээх хоёр үзүүрт газар сэндийчих багаж орж ирснээр Шавагийг үндсээр ухан түлсэнд хэрэглэх болсон байна. Мөн малын тэжээлд хэрэглэхээр Таана Хөмөлийг бэлтгэн үндсээр нь зулгаах болсноор хөрсний эвдрэл эхэлж газрын гарц муудсан юм. Мөн түүгээр барахгүй Хар сүүлт, Бөхөн, зэрэг сүрэглэн бэлчээрлэх анг ихээр агнах болсон тэдгээр амьтадын тоо толгой цөөрхөд онц нөлөөлсөн байна. Сүрэглэн амьдрах энэ амьтад бэлчээрийг ихээр сүйтгэдэг гэдэг нь ташаа ойлголт юм. Энэ сүргийн баас шээш нь хөрсний тэжээл ургамалын бордоо болж өгдөг байсан. Манай нутгийн ургамал / баглуух бударгана, шаваг/ шорвог байдаг нь ийм учиртай. 

Хувиараа алт олборлолт хэрээс хэтэрч хяналтаа алдсан байна. Дам яригаар бол энэ байдлыг даамжируулсан хүн нь аймгийн хуучин засаг дарга гэх. Тэр хүн алттай газрыг босс нинжаануудад зааж өгч худалдсан байна. Улмаар газрыг хууль бусаар эзэмших болсон боссууд хэд хэдэн поргоор нинжаа буулгаж алт ухаж эхэн аж. Үүнийг даган энд тэндхийн тэнэмэл нинжаанууд өлөв долов хийн суурьших болсноор алтай нутгийн хөрс мэрэгдэж ургамалын үндэс тасарч усны нөөц хомсдох болсон. Мөн 2006 оноос Цээл сумын нутаг дэвсгэрт орших “Таяннуур”-ын төмрийн хүдрийн ордыг ашиглаж эхэлсэн нь нутгийн хөгжилд нэмэр болхоосоо цөлжилтөнд нэрмээс болж байна. Айхтар том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт яюагдаж буй сураг сонсогдох авч / ажилчидын байр, харуулын цэг, халуун ус, зоогийн газар зоорь байгуулсан цаашид хар зам, төмөр зам тавихь нисэх онгоцны буудал барих, цахилгаан станц барих / тэдгээр нь зөвхөн тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа ажилчидын хэрээгцээний зүйлс байх. АГУУ СУУТ АЛТАЙХНЫГ МААНЬ тэнэг гэж бодоогүй байлтай. Гэлээ ч нутгийн хөгжилд нэмэр болохгүй юмаа гэхд нэрмээс болохгүй байвал цаг нь ирхээр / цаг ирсээн залуусаа / миний Алтай залуусынхаа хүчээр хөгжих л боллно. Харин давын өмнө тэр яриад байгаа хар зам төмөр замыг хурдан тавиулж хөрсний эвдрэлийг нэн даруй зогсоохыг эрх ямбатангуудаас хүсэх байна. Сүргийн бүтэц алдагдаснаар билчээрийн даац хэтэрсэн нь / бусад хүчин зүйлийн улмаас доройтсон / мал аж ахуйн зохист бодлого алдагдсаны уршиг юм. Хоршоололын хөдөлгөөн өрнүүлж сургал арга зүйн бодлогоор хангаж малчидыг хоршоололын хөдөлгөөн идэвхитэй оролцох боломжыг хангаж өгөх нь эхний шатны асуудал юм. Цаашид Сүргийн бүтцийн асуудлыг бодлогын хүрээнд тодорхойлж зохиомол хээлтүүлгийн аргаар өндөр ашиг шимт малын удмын санг бий болгох нь нэн чухал асуудал юм. Зохиомол хээлтүүлгийн зардал 10 000 орчим төгрөг байдаг нь харьцангуй боломжийн өртөг билээ.  

by @Ganzorigt Dorjderem

Говь-Алтай аймагт ЛАМ ЗАЛАХ Л VЛДЛЭЭ

Хөгждөггvй, хөгжсөн ч хөгжил нь харагддагvй аймгуудын нэг бол Говь-Алтай. Vе,vеийн төр нийгмийн нэрт зvтгэлтнvvд энэ нутгаас төрөн гарсан ч, энэ цагийнхан нь эргээд нутагтаа хийсэн зvйл хомсхон гэж хэлэхэд буруудахгvй биз ээ. Өдгөө ХХI зуунаас хоцорч яваа 21 хотын нэг болох Алтай хотыг энд цохон тэмдэглэе. Азаар заяасан нутаг гэж дуулах ч аз дутсан аймаг гэж Говь-Алтайг нэрлэвэл зохицох юм шиг санагдлаа. УИХ-ын гишvvн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Эрдэс баялаг, эрчим хvчний дэд сайд Б.Ариунсан, УБТЗ-ын шинэхэн дарга Т.Очирхvv, НИТХ-ын дарга Т.Билэгтийн төрсөн нутаг шvv дээ. Бvгд л эндээс өсч өндийж, өдгөө төрийн алба хашиж явна. Засагтханыхан төр тvшилцэх хэдий ч нутгаа гэсэн сэтгэл ч бий гэдэг. Гэхдээ зvтгэл нь дутсан. Аймгийн цаг цагийн засаг ноёд орон нутгаа хөгжvvлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гээд хэлчихвэл хэл хальтирч, ам зуурах нь. Өнөөдрийн Алтай хотод албан тушаал, танил тал, өвлийн идэш, шахааны бизнес гээд амин зуулгын авлигал гаарчээ. Энэ нь оюуны салбараасаа халиад, эмнэлгийн салбараа хvртэл хvнд суртал, хэтэвчний нимгэн, зузааныг хардаг занд сургажээ. Хөгжилд тэмvvлсэн Алтайчууд сонгууль сонгуулийн дараах засаг ноёддоо тийм ч ам сайтай биш бололтой. Нутаг зан гаргаад ч Алтай хот хөгжихгvй нь Алтай хотын олонхи иргэдийн амьжиргааг залгуулдаг худалдааны зах нь УИХ-ын гишvvн Ж.Энхбаярынх гэлцдэг. Орон нутгаа хөгжvvлэхэд худалдааны зах хэрэг болох уу. Аль эсвэл захын тvрээсээр тулгамдсан асуудлаа шийдэх гэсэн юм болов уу. Тvvнд сонгогчид найдаж байгаа. Бага орон зайгаа хэр сайн ашиглах нь тvvний хvрээг улам томсгоно. Т.Билэгт даргаа билэггvй зvйл бичиж байгаад уучлаарай. Ерөөсөө л Алтайг хөгжvvлэх мастер төлөвлөгөө чинь “маш муу” бололтой. Олон жил хөгжинө гэж ярилаа, хvлээлээ. Хөгжvvлье гэсэн сэтгэл цаад дарга нарт чинь хомсхон байна. Нутгийн зөвлөлийн даргын хувьд тэдэнтэйгээ найрсгаар биш зангарагтай уулзаасай. Эрдэс баялаг, эрчим хvчний яамны дэд сайд Б.Ариунсан 2008 оны сонгуульд 18 сумаа хэдэнтэй тойрч, хийж бvтээхээр малчдыг шалгааж явсан хvн өнөөдөр дэд сайд болоод таг чиг болчихож. Хотдоо бvгсээр. Дахиад л сонгууль болно. Сонгогчид таныг дэмжинэ гэцгээж байна лээ. Гэхдээ нэг болзолтой. Тэр нь таны хариуцаж буй салбартай ойр болохоор шийдэхэд амархан. Говь-Алтай аймагт олгогдсон бvх лицензvvдийг хvчингvй болгож өгөөч гэх ганцхан хvсэлтийг дайлаа. Харин Улаанбаатар хот дахь Алтайхан таныг яаралтай Тайширын усан цахилгаан станцыг нь ашиглалтад оруулж, цахилгааны бараатай болго хэмээн “лvндэн” буулгасан. . Шинэ даргаас алтайчууд ихийг хvлээж байна “Алтайн хөгжил” сонинг ивээн тэтгэж, нутаг орныхоо оюуныг хачирлах эрхэм бол УИХ-ын гишvvн Ц.Дашдорж. Хvмvvс тvvнийг Алтайгаас сонгогдсон гэж дуудах атал тvvний нэрний өмнө компанийг нь заавал хэлэх vе цөөнгvй гарах болжээ. Гишvvний нутаг болох Говь-Алтайн Цээл сумын дэргэд “Алтайн хvдэр” гээд аварга том айл бууж, хоёр жил гаруй болов. Анх уурхай баригдахад Цээл сумаараа биш аймгаараа хөгжинө гэж амалж байсан. Гэтэл аймаг ч биш, сумын төв ч биш Хятадын уурхайг хөгжvvлэв. Говийн зам муу, хөрс шороо ч хуурай, тоостой. Алтайн цаад говь цөлжихөд иймэрхvv уурхайнууд ихээхэн “хандив” өргөж байна даа. Шинээр сонгогдсон Ш.Амгаланбаяр даргын аймгаа хөгжvvлэх бvтээл ямар байхыг харах л vдлээ. Өмнөх засаг ноёдоос хөгжлийн төлөөх бvтээл төрөөгvйг битгий л давтаасай. Бэлэн хоол яаж идэхийг заах биш хийх аргыг нь тайлбарла Орон нутгийн удирдлагад бэлэн хоол яаж идэхийг заах биш, бэлэн хоол хийх аргыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгэхгvй бол , жил жилийн төсвийг жирэмслvvлэх гэж мэрийдэг, шалтгаан тоочсон дарга нар толгой дээр чинь суух нь, Ерөнхий сайд аа. Нутаг орны боломж бололцоогоо ашиглаж, мэддэггvй, татварын санд хувийн компаниас дор татвар тушаах төрийн албаар, тvvнийг удирдах хvнээр яах юм. Аймгийн төвд байрлах томоохон vйлчилгээний цэг, компани аль нэг талаараа аймгийн удирдлагуудтай холбоостой. Тэд vнэнч татвар өгөх vv. Хариуцлагыг чанд мөрдөх vv. Vгvй шvv дээ. Харин ч шахааны бизнесээр хэрхэн хөлжиж, төрийн санг хоосруулдгийг сурч авна. Төсвийн мөнгийг хайрладаггvй занд сурна. Тиймээс Авлигалтай тэмцэх газар орон нутагт ажиллах хэрэгтэй болох нь. Говь-Алтай аймаг хөгжихгvй байгаагийн шалтгааныг дээр багахан өгvvллээ. Нутаг орноо хөгжvvлье гэсэн эзэн сэтгэл нь эзэнгvйтсэн болохоор Алтай алслагдмал дээрээ бvр алс болж байна. Хөгжлөөс, ХХI зуунаас. Бусад аймгуудаасаа ч. Vе vеийн Засгийн газар Говь-Алтай аймагт хойт эцгийн зан гаргаагvй. Харин тvр зуурын дарга нар нь аймгийнхаа хөгжлөөр хувийн сан хөмрөгөө аривжуулахад зарцуулаад байдаг нь л харамсалтай. Говь-Алтай аймаг уг нь Монголын хөгжлийн “vvц” Говь-Алтай аймаг Монголын хөгжил, дэвшлийн “vvц” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч П.Жасрай агсан нэгэнтээ хэлжээ. Энэхvv vvцийг задлах цаг хэдийнэ болсон. Vvцийг хөгжлийн төлөө л зарцуулах учиртай. Одоогоос гурван жилийн өмнө хvн амын 61 хувь нь тодорхой хөдөлмөр эрхэлж байсан бол өнөөдөр 55 хvрэхгvй хувь нь хөдөлмөрлөж байна. Ажлын байр нэмэгдэх нь хөгжлийн нэг vзvvлэлт. 2006 оны байдлаар аймгийн нийт хvн амын 30.4 хувь амьжиргааны доод тvвшнээс доогуур орлого-тойд тооцогдож байсан. Харин одоо 37.8 хувь нь энэ төвшинд шилжжээ. Аймгийн хэмжээнд 2007 онд 239 гэмт хэрэг гарсан бол өнөөдөр энэ тоо мөн оны өмнөх vеэс 38.6 хувиар өсч, хvнд, онц ноцтой гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Хөгжил нь дандаа буруу тийшээ хазайж, бvтэлгvйтэх Говь-Алтай аймагт одоо хийморын сан тавиулах лам залах л vлдлээ. Алтай хотын хөгжлийн төлөөх авлигын хундага хагарч, мөнгөн аягатай сvvг vе vеийн засаг ноёд дамжуулж амсаг.   by @Ganzorigt Dorjderem

Wednesday, June 22, 2011

Задлагдаагүй үүц бодлогогүй сэглэгдсээр л...

Манай аймгийг нэгэн цагт "Монгол улсын задлаагүй үүц"  хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр нутгийхаа баялгийг зөв зохистой ашиглавал бидэнд хөгжил ойрхон харагдаж байгаа. Ямартай ч нэгэн нийтлэлийг хүргэе...
Говь Алтай аймагт өнөөгийн байдлаар ашигт малтмалын 40 орд, нүүрс, алт, төмөр, зэс, хар тугалганы ордын 375 илэрц тогтоогдоод байгаа аж. Тухайлбал 50 сая тн нөөцтэй Биндэръяагийн голын магнезитийн орд, 200-300 тн нөөцтэй Талын мэлтэсийн алтны үндсэн орд, 80 гаруй сая тн нөөцтэй Зээгт, Хүрэн гол, Хөв булаг, Цахиурт, Мааньтын нүүрсний ордууд нээгдэн ажиллаж байна. Цаашлаад нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох бүрэн боломжтой. Цээл сумын Таян нуурын төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмрийн хүдэр олборлох, Чандманийн Зээгт, Төгрөгийн Хүрэнгол зэрэг нүүрсний уурхайнуудын олборлолтыг эрс нэмэгдүүлэн баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар экспортлох, Жаргалан, Дэлгэр сум дахь Цахиур, Хөв булгийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулах, нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулж ажиллуулах, бага оврын цахилгаан станцуудын түлшинд зориулан нүүрсийг хийжүүлэх, коксжуулах, Талын мэлтэсийн алтны ордыг ашиглах, Шарга суманд газрын тосны, Дэлгэр суманд ураны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тайшир сум дахь цементийн түүхий эдийг түшиглэн жилд 50-100 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр байгуулан аймгийн болон баруун бүс, хөрш зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах, Тайшир сумын хром, магнезитын ордыг түшиглэн галд тэсвэртэй барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, Тонхил сумын гялтгануурын орд газрыг ашиглах, Тайшир, Есөнбулаг, Баян-Уул, Шарга, Бигэр, Эрдэнэ сумдын тоосгоны шаврын орд газруудыг түшиглэн тоосгоны үйлдвэр байгуулж хөрш зэргэлдээ аймгуудын зах зээлд нийлүүлэх, Эрдсийн түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гээд ашиглаж чадах юм бол олон боломж алтайчуудад бий. 
 
Гэвч энэ задлагдаагүй байгалийн баялгийн нөөцийг зөв зүйтэй ашиглах, эргэлтэнд оруулах асуудал туйлын хангалтгүй байна. Хамгийн тод жишээ гэхэд 2009 онд тус аймгийн Бигэр сумын нутагт алтны шороон орд илэрч нутгийн болон ойрын аймгуудын арван таван мянга орчим ‘’нинжа’’ алт олборлож эхэлсэн байна. Гэтэл 2010 онд Бигэрийн алтанд Макс группийн Ганбаатар эзэн сууж “Марко-Поло” ХХК хэмээх охин компанийнхаа нэр дээр ашиглалтын леценз эзэмшиж, хамгаалалтанд авсан нь алтайн иргэдийн бухимдлыг ихэд төрүүлээд удаж буй. Учир нь Говь Алтай аймгийн өмнөх засаг дарга С.Бямбажав, одоогийн ИТХ-ын дарга С.Эрдэнэбат нар “Марко поло” ХХК д хууль бусаар лиценз гаргаж өгсөн аж. Аймгийн засаг дарга байсан С.Бямбажав нь аймгийн ИТХ ын тэргүүлэгчдийн 2006 оны дүгээр сарын 03 ны өдрийн 65 тоот тогтоолоор баталсан “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх, лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”, “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтын дагуу тухайн талбайд орших Бигэр, Есөнбулаг сумын ИТХ ын болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авалгүйгээр 2009 оны 11 дүгээр сарын 19 ны 38 тоотоор “Марко поло” ХХК д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал өгч дураараа аашлан дээрх хууль, журмыг зөрчсөн байна. Харин 2010 оны сүүлээр өөрийн хүсэлтээр гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх юм.  
 
Өнгөрөгч онд Засгийн газрын бүрэлдэхүүн тус аймагт ажиллах үеэр “хууль бус үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай” гэж мэдэгдсэн боловч байдал хэвээр үргэлжилсээр байна. Нутгийн иргэд байгалийн баялагтаа эзэн сууж, талхны мөнгөө ч залгуулж чадахгүй “Марко поло” компанийн хамгаалалтынханд хөөгдөж туугдан, нэг шуудай шороог 30 40 мянган төгрөгөөр хулгайгаар худалдан авч амьдрал ахуйгаа залгуулдаг эмгэнэлтэй дүр зураг бий болсон. “Марко поло” ХХК ийн эзэн “Макс” Ганбаатар өөрийн хувийн хүслээ гүйцэлдүүлж лицензийг зөвхөн ганцаараа эзэмшихийн тулд газар газраас цугласан 10 гаруй мянган нинжаг таван аймгийн цагдаагийн хүчээр тарааж, орд бүхий газрын эргэн тойронг хашаалан гурван метр гүн нүх ухаж, зоо татан алтайчуудын өмчид ганцаар эзэн суусан түүний эл үйлдэлд алтайн ард түмэн эгдүүцэж байгаа юм. Алт болон бусад баялагийн нөөц илэрлээ бол мөнгөтэй, эрх мэдэл бүхий хүмүүс энэ мэтээр эзэн суудаг жишиг алтайн хязгаарт тогтжээ.  
 
Нинжа нарт алт олборлох боломжийг олгоогүй хэрнээ орон нутгийн төсөвт энэ оны эхний таван сарын байдлаар 446,7 сая төгрөгийн орлогыг бичил уурхай эрхлэгч иргэнээс оруулах ёстой хэмээн төлөвлөсөн нь орон нутгийн төсөвт ихээхэн хүндрэл болж байгааг орон нутгийн удирдлагууд онцолж байна. Харин нинжа нарын хувьд “Бидний үйл ажиллагааг хаан хөөж, тууж байхад яаж энэ мөнгийг олж өгөх юм бэ. Нэг газар алтны илэрц илэрээд ажиллаж байхад хэн нэгэн мөнгөтэй нөхөр гарч ирээд авчихдаг. Биднийг ажиллуулах юм бол энэ мөнгийг өгч болно” хэмээн хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм .   
 
Ийнхүү алтан дээр суусан алтайчуудын амьдрал сайнгүй. Ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн үзүүлэлтээрээ сүүл мушгиж, иргэд төв суурин газар бараадан ихээр нүүх болсон нь хөгжлийн бодлогоо дахин тодорхойлж, тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарын бодлогоо эргэн харах зайлшгүй шаардлага бий болсоныг илтгэж байна. Алтай нутгийн задлагдаагүй үүц энэ маягаар бодлогогүй сэглэгдсээр байх уу... 

М.Сувдаа   
Эх сурвалж  http://mass.mn/d/3934

Дөрөвдэх засаглал

Сонин хэвлэлийг хүмүүс дөрөвдэх засаглал гэдэг. Бас л биш юм аа. Ихэнх нь томчуудын эзэмшил, тэдний ар хамгаалалтанд, нэг хэсэг нь ард түмний чих, дуу хоолойг илэрхийлж байгаа ч үнэхээр учир дутагдалтай байна, байсаар ч байхаар хандлагатай.

Дөрөвдэх засаглал манай аймагт бүүр ч алгаа. Аймгийн дарга нар ажлаа тайлагнахгүй, ард түмэн нь юу хийж байгааг нь шаардахгүй, урсгалаараа явж байна. Хамгийн хөгжил муутай, тог цахилгаангүй, хатуу хучилттай замгүй, цэвэр усгүй явсаар байна.
Тэдэнд дөрөвдэх засаглал үнэхээр ус агаар мэт хэрэгтэй болжээ. Орчин цагийн дөрөвдэх засаглал залуучуудын гарт байна. Залуучууд онлайнаар асуулга тавьж хариулт авдаг, аймагтаа тулгарсан асуудлуудын талаар мэдээлэлтэй, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар санал бодлоо, шийдэл хувилбараа хэлдэг байх, ажил хийдэггүй дарга нарыг шахдаг, шаарддаг, ажил санаачилдаг, санаачилсан ажлаа тэдэнд санал болгодог тийм эрүүл хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, жинхэнэ иргэн, төр хоёрын амьд хүйн холбоог хөгжүүлэхийг бид хүсч байна.
Бид доор бүрнээ юу хийх үү, аймаг маань үнэхээр хөгжлөөс хоцроод байна, яах уу гэж ярьж байна. Одоо бүгдээрээ ажил санаачилдаггүй дарга нарт ажил санаачилж санал болгоё, аймагтаа тулгараад байгаа асуудлуудыг албан ёсоор гаргуулж авья, иргэдтэйгээ ярилцдаг, иргэдээ сонсдог эрүүл харилцааг интернэт дээр суурилсан, хажуу талаасаа сонин хэвлэлээр дэмжүүлсэн тийм хэлбэрээр энэ зундаа бүтээн байгуулья. Энэ бидний хамгийн чухал, хамгийн эн тэргүүнд хийх, бас хэрэгжүүлэх бүрэн боломжтой ажлуудын нэг гэж бодож байна. Залуучуудаа уриалж байна....

Иргэн ба төр, мэдээлэл

Иргэн баян бол улс баян, иргэн нь ядуу бол улс төрчид нь баян гэнээ, шинэ цагийн яриа хэлц нэг иймэрхүү. Манай аймагт энэ бол бүүр сонгодог утгаараа. Баахан баян хүмүүсийг сонгоол байсан, аймагт ч, сумдад ч, хөгжил яг хэвээрээ, урагшаа биш алгуур уруудсаар.

Иргэд нь ядуу биш юм аа, харин мэдээлэл үнэхээр хомс юм аа манай нутагт. Шинэ мэдээ мэдээлэлгүй иргэн сонголтоо буруу хийдэг, сонгосон хүмүүстэйгээ хамтран ажиллах арга барилаа мэддэггүй, мэдэхийг хүссэн мэдээллээ олж авч чаддаггүй. Нөгөө талаар нутгийхаа төр захиргааны байгууллагад асуулга шаардлага тавьдаггүй, бас тэдэнд итгэдэггүй, тэднийг шахаж шаарддаггүй, хамтран ажилладаггүй. Өөрөөр хэлбэл төргүй ч юм шиг, захиргаагүй ч юм шиг, бүүр цаашилбал хуульгүй мэт амьдарч байна.
Нөгөө талаас энэ нь улс төрчид, аймгийн удирдлагуудад жинхэнэ шар тос. Ажил хийсэн ч хийгээгүй ч ахиад сонгогдоно, төрийн албан дээрээ насаараа бурхан аяатай тухлана. Иргэд нь шахахгүй, шаардахгүй, зүгээр л урсгалаараа ажил нь явна, байдал хэцүүдүүл засгийн газраас жаахан түлш салгаад хэд хоног аймгийн төвдөө илүү цагаар цахилгаан өгнө. Бас тэд насаараа тэр албан дээрээ дархлагдсан учраас залуучууд тэнд орж ажиллах нүх сүв, боломж байхгүй, зөвхөн тэдний амаар байх боломжтой хүмүүсийг тэд ажилд авна. Тэгэхээр ёстой жинхэнэ update хэзээ ч хийгдэхгүй дээ, тэдний ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл дүгнэлт бүхий л юманд.

Иргэн, төр засгийн үйлчилгээ хоёр манайд нэг иймэрхүү. Боломж бас байнаа. Бид мэдээллийн урсгалыг хөгжүүлж чадах юм бол. Энийг бас энгийн хийж болно. Сумдууд иргэдтэйгээ улирал бүр хурлаа хийгээд хэвшмээр байна. Нөгөө талаас аймгийн удирдлага төр захиргааны байгууллагатай харилцах, тэдэнд мэдээлэл өгөх, тэднээс мэдээлэл тайлан гаргуулж авдаг энгийн тогтолцоо бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл солилцоо. Эрхэмүүд бидний онлайн талбаруудад нэвтэрдэг, тэнд хариулт өгдөг, энэ бол маш энгийн хэлбэр. Бид арай албан ёсны мэдээлэл солилцоог яагаад хийж болохгүй гэж.....