Иргэн баян бол улс баян, иргэн нь ядуу бол улс төрчид нь баян гэнээ, шинэ цагийн яриа хэлц нэг иймэрхүү. Манай аймагт энэ бол бүүр сонгодог утгаараа. Баахан баян хүмүүсийг сонгоол байсан, аймагт ч, сумдад ч, хөгжил яг хэвээрээ, урагшаа биш алгуур уруудсаар.
Иргэд нь ядуу биш юм аа, харин мэдээлэл үнэхээр хомс юм аа манай нутагт. Шинэ мэдээ мэдээлэлгүй иргэн сонголтоо буруу хийдэг, сонгосон хүмүүстэйгээ хамтран ажиллах арга барилаа мэддэггүй, мэдэхийг хүссэн мэдээллээ олж авч чаддаггүй. Нөгөө талаар нутгийхаа төр захиргааны байгууллагад асуулга шаардлага тавьдаггүй, бас тэдэнд итгэдэггүй, тэднийг шахаж шаарддаггүй, хамтран ажилладаггүй. Өөрөөр хэлбэл төргүй ч юм шиг, захиргаагүй ч юм шиг, бүүр цаашилбал хуульгүй мэт амьдарч байна.
Нөгөө талаас энэ нь улс төрчид, аймгийн удирдлагуудад жинхэнэ шар тос. Ажил хийсэн ч хийгээгүй ч ахиад сонгогдоно, төрийн албан дээрээ насаараа бурхан аяатай тухлана. Иргэд нь шахахгүй, шаардахгүй, зүгээр л урсгалаараа ажил нь явна, байдал хэцүүдүүл засгийн газраас жаахан түлш салгаад хэд хоног аймгийн төвдөө илүү цагаар цахилгаан өгнө. Бас тэд насаараа тэр албан дээрээ дархлагдсан учраас залуучууд тэнд орж ажиллах нүх сүв, боломж байхгүй, зөвхөн тэдний амаар байх боломжтой хүмүүсийг тэд ажилд авна. Тэгэхээр ёстой жинхэнэ update хэзээ ч хийгдэхгүй дээ, тэдний ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл дүгнэлт бүхий л юманд.
Иргэн, төр засгийн үйлчилгээ хоёр манайд нэг иймэрхүү. Боломж бас байнаа. Бид мэдээллийн урсгалыг хөгжүүлж чадах юм бол. Энийг бас энгийн хийж болно. Сумдууд иргэдтэйгээ улирал бүр хурлаа хийгээд хэвшмээр байна. Нөгөө талаас аймгийн удирдлага төр захиргааны байгууллагатай харилцах, тэдэнд мэдээлэл өгөх, тэднээс мэдээлэл тайлан гаргуулж авдаг энгийн тогтолцоо бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл солилцоо. Эрхэмүүд бидний онлайн талбаруудад нэвтэрдэг, тэнд хариулт өгдөг, энэ бол маш энгийн хэлбэр. Бид арай албан ёсны мэдээлэл солилцоог яагаад хийж болохгүй гэж.....
No comments:
Post a Comment