Аялал жуулчлал нь байгаль, нийгэм соёлын өвөрмөц хэв загварт тулгуурлан явагддаг үйлчилгээний бизнес юм. Аялал жуулчлалын салбар нь Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө уул уурхайн дараа ордог. Дэлхийн ихэнхи улс орнуудын практик туршлагаас харахад аялал жуулчлалаар дамжуулан байгаль хамгаалах, аялал жуулчлалаас орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөх, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх, даяарчлагдаж буй өнөөгийн цаг үед түүх- соёлын өвөө авч үлдэх хамгийн сонгодог арга, хэлбэр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм гэж үзэх хандлага ажиглагдаж байна. Тухайн орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлснээр аялал жуулчлалаас олох орлого орон нутгийн төсөвд шууд ордогоороо онцлогтой.
Говь-Алтай нь дэд бүтэц сул хөгжсөн, Монгол улсын босоо тэнхлэгээс алслагдсан зэрэг сул талтай боловч эдгээр нь өнөөг хүртэл байгалийн баялаг, нүүдлийн соёл иргэншлийг харьцангуйгаар хадгалан үлдэхэд нөлөөлсөн гэж хэлэх үндэстэй. Манай аймаг нь аялал жуулчлалын нөөц ихтэй, ирээдүйд TOURIST DESTINATION болох боломжтой бүс нутаг юм. Иймд Монголын эндомек амьтан, ургамлын өлгий болсон, ландшафтын өвөрмөц тогтоц бүхий нутагт дээрх бүх шинжийг агуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл дэлхий дахины нийтлэг хандлага болж буй тогтвортой хагжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ландшафтын даац, багтаамжийг үнэлэн тогтвортойгоор хөгжүүлэх шаардлагатай.
Эцэст нь орон нутгийн хөгжлийн онцлог, аялал жуулчлалын дэд бүтцийн боломж чадавхитаа тулгуурлан АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ бодлого хөтөлбөр боловсруулан одооноос дотоод, гадаад зах зээл рүүгээ хандсан МАРКЕТИНГ-ийн идэвхижүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Эцэст хэлэхэд аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд хэдэн сарын хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө биш бөгөөд урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн байдаг.
Бичсэн М.Алтаншагай http://www.facebook.com/shagai37
No comments:
Post a Comment