Ааш араншин дөлгөөн, ажилч хичээнгvй Ду.Батбаяраа алтайнхан төдийгvй бөхийн хорхойтнууд цолоо мөд ахиулах бөхийн нэгэнд тооцдог. Гэвч улсын цол гэдэг хvссэн нэгний санаснаар бvтэж, хvндэтгэлийн тавцанд зогсох хялбар зvйл бишээ. Харин Батбаярын тухайд зvтгэн чармайхын оронд зvрх алдан ухрах зvйл ч бас биш. Тvvний амжилтын тэмдэглэл өвгөн сурвалжлагчид бий ч арай өргөн хvрээ хамрахыг чармайлаа. 8-р анги төгссөн ноомой хvvгээ наадмын өглөө гэв гэнэтхэн vеийн банди нартай дарвин одоход Дугардорж унаа морийг нь сольж өгдөггvй… гэж бодоод vлдэв. Хvvгийн нь морь ойр зуур ухасхийхэд “баас хамах” ч, туурай нь халж, хөлс чийхраад, амьсгал хөөрөхийн vед урдаа морь оруулахгvй холч хvлэг байжээ. Нас, нуруу чацуу хэдэн банди нарыг урт банзан сандлын энд тэнд хэд хэдээр суусан томчуулын дэргэд хvрэх vеэр цагаан хоолойгоор “Хvvе, тэр эмийн санчийн хvv хэн билээ, тvргэхэн яваад баруунд оч. Сумын начны нуруу чилтэл хvлээгээд байна” хэмээн амьсгал давхцуулан шавдуулав. Хөдөө сумын наадам хаа сайгvй ижил л дээ. Эрчvvл нь орноосоо өндийн хувцаслах гэсээр, эгзэгтэй нар хол ойрын зочид гийчдэд аяганы амсар зуулгах гэсээр хамаг цагаа өнгөрөхийг анзаардаггvй хойно доо.
Наадмын комиссын хэдэн хvн дээдэх нь доодохоо зандарсаар арайхийн найман бөх, засуул гvйцээвэл дээдийн заяа. Өглөөгvvрээ нэг иймэрхvv. Яг ийм vед Батбаяр хvv баруун жигvvрийн дөрөвт гарчээ. Дуулгавартай хvvгээр дутуу бөхөө нөхсөндөө тайлбарлагч цээж өргөн додигор. Заануудын аманд хөл нvцгэн хvvг тэвэрсээр ирэх хооронд угтуул начин Батбаярыг дайраад хавсрахад нь өнхрөөд өгснөөр бага зэргийн vймээн дэгдээв. Сумын начин хvvхдэд унасандаа нvvр улалзуулан босч ирээд “Унасан, унасан…” гэж хэлээд хацрыг норгон vнсэхцээ аядлаа. Дээлтэй хvvхэд хэрхэхээ мэдэхгvй саатахуй засуул нь дагуулаад гvйлээ. Батбаяр банди анхны “гай” тарих нь энэ. Жаал хvv vзvvрт сумын зааныг дийлсэнгvй ч Дугардоржийн хvv Бугатын нэрийг бөхийн талбарт алдаршуулна хэмээн хөөрцөглөсөн ахмадууд зөндөө. Архи айрагны эхvvн vнэр ханхлуулсан сахалтай сахалгvй хошуу хацар зvлгэсээр… Батбаяр бай мөрийгөө аавынхаа тохож мордуулсан богцонд нямбайлан хийгээд оройхон харилаа. Аав нь богцондоо одончуу цуваа хийж хvvгээ бороонд норохоос сэргийлсэн, болохоос бөхийн бай хийнэ гэж ер өодоогvй билээ. Гэртээ ирэхэд аав нь ах дvv нараа төдийгvй, хавь ойрынхноо цуглуулан угтжээ. 16 настай жаал хайртай эцгээ ийн баярлана чинээ санаагvйдээ гайхаад өнгөрөв. Хvvхэд бол хvvхэд шvv дээ.
Дугардоржийнх хоёр жилийн дараа Сэлэнгийн Шаамарт шилжлээ. Тэгтэл хил залгаа гурван сумд цолгvй бөхийн барилдаан зохиож, гурвууланд 5-р байр эзэлсэн Ду.Батбаярт а/н цол олгожээ. Улсад хvчин төгөлдөр бишийг гадарладгаас төдий л хөөрцөглөсөнгvй. 1997 оны хавар у/а Д.Мөнх-Эрдэнэ тэргvvтэй бөхчvvд Сэлэнгэ аймагт барилдахад ноцолдохын дон туссан хvv хоцорсонгvй. Арсланд тоогдсон хvv нийслэлд ирж ХОТШ дэвжээ, “Хөдөлмөр” нийгэмлэгт хичээллэв. Зуны наадмаар төрөлх Говь-Алтай аймагтаа зодоглон а/н цолтой эргэж ирэв. Цагаан сараар 4 давж, МАХН-ын баяраар 3 давж, бөх vзэгчид, хорхойтнуудын танил боллоо. Бөхийн зvтгэлтэн П.Даваасамбуу, эдvгээн хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин, “Автобус-1” ХК-ны захирал Ш.Дашцэрэнтэй танилцуулж, у/н Н.Мөнхжаргалын шавь болгов.
1998 оны наадамд 3 даваад Одгэрэл (у/з)-д уналаа. Дараагийн 2 жил у/н Ц.Цэрэнхvv, у/х Г.Ганхуяг нарт тахим буулгав. Энэ хоёр наадамд нутгийн ах Г.Гансvх, Л.Отгонбаяр нар у/н цол хvртсэнд өөрөө болчихсон мэт догдолж, эдэн шиг бөх болохын их мөрөөдөлд хөтлөгдөв. 2003 онд хvссэн цолондоо хvрлээ.
Танил өвгөн рvv нь улаан халамцуу хvн утас цохиж “найрааны начингуудаа Алтайнхан ард тvмнээсээ нуу” гэх утгатай vг чулуудахад “Архаг архичин биш, амсах төдийд агсагнадаг нэгэн байлгvй. Ил гарч индэр бараадан ховло” гэж хэлээд амыг таглажээ.
Найман зуун жилийн ойн наадмын өмнө МБӨ-нд гурав дараалан тvрvvлсэн Ду-гаа дэмжигчид харцага элбэг, харин заанд горилон хvлээв. Дөрвийн оноолтод ц/а Цогзолдоржийг дийлсэнгvй. Барьц сонгуулаад уначих нь тэр. МБӨ-нд болсон оны сvvлийн барилдаанд у/з Мягмарсvрэн, у/а Азжаргал нарыг солгой хавирдаг мэхээрээ цувруулан хаяж тvрvvлэхэд дэмжигчдийн нvvрэнд нэмэгдсэн атираа нэгээр хорогдон талархал хvргэв. Мэхээ төлөвлөн барилдахаар нэг л болж өгөхгvй юм. Бодож шийдсэн юмгvй vедээ хэн нэгийг хаячих vе байх шиг… хэмээн нэчин маань vгvvлнэ. Хэрхэн барилдахыг хэн нэгнээр биш өөрөө өөртөө зааж зураад шийд. Зураг төөрөг тэр. Шанаа тvvш, өгзөг өвдгөндөө бөхийн шинжийг бусдаас илvv хадгалсан Ду начныг гарьд цолын босго алхсан ахуйд гайхах явдал ер vгvй. Төрөлх Говь-Алтай аймгийн Бугат сумынх нь бөхийн тайлбарлагч нэрийг мэдэхгvй будилж асан хvv эдvгээ орон даяар бvхний танил бөх болжээ.
Анх наадамд аавын зvсэлж унуулсан холч сайн хvлэг шигээ алсдаа чангарах Ду.Батбаяр начин минь. Аяа, Алтайхан биш ард нийтээр чамайг ширтэнэ.
Сэтгvvлч Ш.МЯГМАР эх сурвалж http://hiimori.mn/
No comments:
Post a Comment