Sunday, July 3, 2011

Цэргийн бодол



Үг: Ш. Шажинбат 
Ая: Х. Баатар
Алтан наран хэвийх зүгт
Алтай сайхан нутаг минь бий
Алтай сайхан нутагт минь
Азай буурал ээж минь бий
Азай буурал ээжийд минь
Амгалан энхийн ерөөл бий
Амгалан энхийн ерөөлд нь
Амар уулзахын тавилан бий

Салхины исгэрэх тэрхэн зүгт
Сарьдаг өндөр алтай минь бий
Сарьдаг өндөр алтайд минь
Саальчин хонгор бүсгүй минь бий
Саальчин хонгор бүсгүйд минь
Сэтгэлийн арвин хайр бий
Сэтгэлийн арвин хайранд нь
Саатан хүлээх итгэл бий

Шөнийн саран шингэх зүгт
Сэрүүн сайхан алтай минь бий
Сэрүүн сайхан алтайд минь
Сүрэг олон адуу минь бий
Сүрэг олон адуунд минь 
Суман хүрэн морь минь бий
Суман хүрэн мориндоо 
Суудал засахын тавилан бий
Сүрэг олон адуунд минь 
Суман хүрэн мориндоо 
Суудал засахын тавилан бий 

No comments:

Post a Comment