Зохиолын гол баатар Санж, үгээгүй ядуу айлын хүү бөгөөд аав ээж нь сүсэг бишрэл гэж жигтэйхэн, эхлэл хэсгийнх нь хүүгээ лам болох нэг шалгалт шиг юманд тэнцээд хамгийн бага цолтой бандиахай болоход ньямар их баярлаж байгаа бас хүү нь аав ээжийнхээ дуртай балинг гаргаж өгөх үе нь ямар өрөвдөлтэй гээч. Затэгээд лам хүү номын эрдэмт багш Чоймчиг гэлэнг дагалдан алс холын төвд рүү монголын бас л нэлээн хэдэн буян хурааж ариун бурхны оронд очиж үзэн тоймгүй олон бурхан шүтээнд мөргөн амьдын хүслээ гүйцэлдүүлэх зорилго бүхий хүмүүсийн хамтаар тэээээр холын газар луу бараг л хоёр зээрдээрээ зориг мэдэн гарч байгаа нь үнэн гайхмаар. Ээ дээ тэгээд тэр хүнд бэрх аялалын замд юу эс тохиолдохов дээ. Бяцхан хүү азаар багшийн хамт олон олон бэрхшээлийг туулан зорьсон газартаа мэнд хүрээд хүний газрын хөрсөнд дасаж амжаагүй байхад нь эрхэм багш нь нэгэн сүмд шавь оруулаад, өөрөө зулын гол болон хайлж ертөнцийг орхих бөгөөд Санж хүү нас биенд хүртлээ ном эрдэмд тасралтгүй, шантралгүй зүтгэн суралцсаар бурханы шашны хамгийн том цолонд хүрэх замдаа амссан туулсан бүхэн хязгааргүй сонирхолтой. Хүн л болсон хойно бүх л сурч мэдэх учиртай бүхнийг эзэмшсэн хойно өөрийн төрсөн нутаг ус, аав ээжээ санагалзахын эрхэнд Монгол луугаа явах хүслээ сайн найзаа гэж бодож явдаг зиндааны нөхөртөө цухуйлган хэлэх ба тэр хүн нь харин ч эсрэгээр ахлах лам нарын гар хөлийн үзүүр байж таараад зогсохгүй бурхан шажны ном эрдмийн нууцыг эзэмшсэн хүнийг яасан ч гадагшаа гарган хүмүүст түгээн дэлгэрүүлж болохгүй гэсэн хачирхалтай өмхий санаа гаргаад залуу лхаарамбыг нутгийн зүг жолоо залахаас нь өмнө амжиж унтаагаар нь сүлбэж алах санаа гаргаад байгааг харин атаархуу хорон үгтэй атгаг санаатай гэж үнэлж байсан мөн нэг зиндааны лам залуу ирж дуулгаад асар болгоомжтой суухыг сануулан буцдаг бөгөөд нөхрийн үгээр өөрийг нь алахаар ирсэн зандалчдыг(тэдэн дунд нөхрөө гэж бодож байсан хар санаат ч бас байдаг)хөнжлөөр бүтээсэн туламтай гурилаар мунхруулж орхиод өөрөө нэг бадарчинтай зам нийлэн үүр цүүрээр дутаан оддог боловч замдаа өнөөх бадарчин бэрээвэн хийдийн харгис гэлэнмаа нарт зодуулан харамсалтайгаар амь үрэгддэг юм. Төрсөн нутагтаа арайхийн ирээд Санждолбийчойжамц хамба ламтан болдог бөгөөд ертөнцийн хязгааргүй зовлон түүнд бас л амар заяа үзүүлэлгүй хэмлэсээр эцсийн эцэст цөллөгт хоёр нүдээ сохлуулан байж суух болох нь ямар муухай гээч. Зохиолын төгсгөлд түүний мэлмий харанхуйг далимдуулан цөллөгт он удаан жил хүний бараа хараагүйгээс баярласан сэтгэлээ дарж чадалгүй тэнхээ мэдэн хуучилсан хамба ахуйдаа бүтээж амжаагүй оройгүй сүмийг хэрхэн яаж гүйцээн барих нууц аргыг бичиж тэмдэглэн авч байжээ гэдгийг нь хулсан үзэгний чихрах чимээгээр ухааран өрөвдөлтэйгээр бухимдан хоцорч буйг өгүүлдэг.
Өөрийнхөө уншсан сэтгэгдлээ бага ч болов хуваалцъя гэж оролдлоо. Та бүхэн ямар ч байсан олж уншаарай. Залуу хүний заавал унших номын нэг шүү. Чадвал цувралаар блогтоо оруулах талаар хичээнээ
No comments:
Post a Comment