Аймгийн нутаг нь газарзүй, байгалийн нөхцөл байдал, нөөц баялагийн хувьд монголчуудын нэн эртнээс нааш идээшин суурьшсан уугуул нутгийн нэг юм.
Ийм болохоор эл нутагт эртний хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсгийн үлдцээс авахуулаад монголын чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үеийн болон дундад, шинэ үеийн түүх соёлын дурсгалууд элбэг тохиолдоно.
Соёлын үнэт өв хүн чулуу, буган чулуун хөшөө, хадны сүг зураг, бичээч, гэрэлт хөшөө, бунхан, овоо тахилга, хиргисүүр зэрэг археологийн дурсгал байхын зэрэгцээ этнограф-угсаа зүйн хэрэглэгдэхүүн ховор ном зохиол, ардын билэг зүй, домог хууч, шог хошин яриа сэлтийг багтаасан Говь-Алтайнхны бүтээсэн материаллаг болон оюуны үнэт зүйлийг бүрэл бүтэн цогцолбор соёлын орчин байдаг билээ.
Хүн чулуу:
Зүйлийн огторгын хүн чулуу /Тонхил сум/ /Түрэгийн үеийн/
Бага усны буган ба хүн чулуу /Тонхил сум/ Хүн чулуу нь /Түрэгийн үе/ Буган хөшөө нь хүрэл зэвсгийн үе
Тоосготны хүн чулуу /Жаргалан сум/ /Түрэгийн үе/
Тамчийн бэлчирийн хүн чулуу /Бугат сум/ /Түрэгийн үе/
Сүмийн дэнгийн хүн чулуу /Жаргалан сум/ /Түрэгийг үе/
Хадны сүг зураг:
Цагаан хадны зураг /Халиун сум/
Шаахар толгойн хадны зураг /Чандманы сум/
Доогийн ханагийн бууцны зураг /Баян-Уул сум/
Буган хөшөө:
Тонхилын буган хөшөө /Тонхил сум/
Дунд нуурын буган хөшөө /Бугат сум/ гэх мэт
Булш, хиригсүүр:
Хяр хараачийн булш, хиригсүүрийн бүлэг дурсгал /Тонхил сум/
Овоо, бунхан:
Чандмань уулын овоо ба бунхан
Хөшөө чулуу:
Дэврэхийн эхний хөшөө чулуу
Бичээс:
Бигэрийн Түрэг бичээс
үүнийг судлаачид тайлан уншсан байдаг.
Хүрээ хийд, дуган:
Тонхил сумын Зүйлийн хүрээ /1697 онд байгууллагдсан/
Дахви сумын “Дархан гүнгийн хурал” хэмээх хүрээ хийд /1696 он/
Жаргалан сумын нутаг дахь Арын хүрээ /1819 он/
Шарга сумын “Хасагтын хүрээ” /1765-1781 он/
Тайшир сумын нутаг дахь “Нарванчин болон Дилав хутагтын” хүрээ
Халиун сумын “Хамба гэгээний хүрээ” /1741 он/
Дэлгэр сумын “Олхонууд хурал” хэмээх хүрээ
Бигэр сумын Номун хааны хүрээ /1733 он/
Цогт сумын Төгрөгийн хурал хэмээх хүрээ /1730-1771 он/
Чандмана сумын “Хүрхрээ голын хийд”
Эрдэнэ сумын “Сангийн далайн хүрээ”
No comments:
Post a Comment