Friday, May 27, 2011

Зүүдний мөнгөн миний Алтай



Зүүдний мөнгөн миний Алтай


Ая. Г.Жаргалсайхан
Үг. Ү.Хүрэлбаатар

Алдуурсан унага шиг алсыг зориход
Алчуур шиг даллан үлддэг
Эрдэм сураад эргээд ирэхэд
Ээжийн хайраар угтан тосдог
Ерөөлөөр учирсан нутгаа түшихэд
Есөн булгийн рашаан баясдаг
Анхны хайраа чамдаа илчилхэд
Аараг толгод нь уяран өндөлздөг
Хан тайшрын домогт нуруу
Халтар манан уулсын орон
Хаан суудалтай Алтай хот
Хайрын аргамж миний нутгаа
Насаараа уяатай нутгаа шүтэхэд
Наран саатаж үдлэн өнждөг
Үлгэр домгийн туульс хайлахад
Үлэмжийн жаргал намайг ивээдэг
Хан тайшрын домогт нуруу
Халтар манан уулсын орон
Алсын бараатай Алтай хот
Алтан аргамж миний нутгаа
Хүйс хүйсхэн салхи нь сэвшихэд
Хүйсийн говь нь зэрэглээтэн байдаг
Хүрэн толгойн сүүдэр хүүшлэхэд
Хөглөгөр уулсын хөөмий эгшиглэдэг
Гоёо мангир нь зэрэгцэн ургадаг
Говь, Алтай нь хослонхон байдаг
Цэлгэр тал нь уужран алсардаг
Цэнхэр тэнгэр, нарны хотоо
Хан тайшрын домогт нуруу
Халтар манан уулсын орон
Зүүдний мөнгөн Алтай хот
Зүрхний аргамж миний нутгаа
мф татах http://www.4shared.com/audio/FxYkktMO/Bolormaa_-__Zuudnii_mongon_Alt.html?

No comments:

Post a Comment