Харийн хүн та шүлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шүү
Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж өдөржин саатдаг эх орон
Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ
Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй
Илчтэй дулаахан байдаг гам
Магадгүй бас халууцаж мэднэ
Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай
Сэрүүхэн байдаг юм
Монгол гэрийн босго өндөр өө өндөр
Бөхийж ороорой
Монгол төрийн цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой
Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
Эцэг дээдсийн минь онгонд ёс төртэй мөргөөрэй
Тэгвэл тэнгэр өршөөнө
Тивийн цаадах гүрэнд Монгол баярлана
Бие гоо бүсгүйчүүдээр минь нүдээ л хужирлаж яваарай
Би чамд хайртай гэж битгий худлаа яриарай
Аминдаа бол хүн та
Амрагаасаа ч илүү хайртай шүү дээ
Монголчууд гэдэг чинь бор газар, цэнхэр тэнгэрийн ноён хүмүүс
Босоо цагаан сүлдэн хийморьтой хаан хүмүүс
Унасан газар харсан тэнгэртэй уян хүмүүс
Уух дарс, суух нөхөдтэй учрал хүмүүс
Дэлхийг эзэлсэн түүхтэй улс
Дэрлээд унтах чулуутай хүмүүс
Дэргэд минь уярах ханьтай улс
Дээлийг минь өмсөх удамтай хүмүүс
Унасан газартай улс
Харсан тэнгэртэй хүмүүс
Харийн хүн та
Манай нутагт зочилж байгаарай
Харин бид нар чинь
Эх орондоо таныг урих эзэн байя
Эх хэлээр минь хазгай битгий яриарай
Эх орон дээр минь хатуу битгий гишгээрэй
Харийн хүн та шулгийг минь сонсов уу
Хатуу байна уу
Эх орны минь босго өндер өө өндөр
Бөхийж ороорой
Эх монголын минь цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой.
Monday, June 18, 2012
Saturday, March 31, 2012
Алтайн ойн номд зориулж бичиж байсан нийтлэл
Алтай нутагт электроник, мэдээллийн технологийн мэргэжлийн сургалтын төв байгуулах боломжтой
Алтайн хөх уулсын энгэр, алтарган шаргалтах говь талд төрөөгүй ч алтайн хөх эрчүүлийн удам залгасны хувьд алтай нутаг, эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинон явдаг сэтгэлийн үгээ хуваалцахаар үүнийг бичвэй.
Ардчилсан хувьсгалын дараах хүнд хэцүүхэн цаг үед төр улсаа авч явсан төрийн их хүн асан Пунцагийн Жасрай амьдралынхаа сүүлийн орой МАХН-ын 25-р их хуралдааны хурлын танхимд "Шилжилтийн үе эрчимжиж, хэрэглээний эдийн засгаас мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих" гэсэн нэмэлт тодотголыг тогтоолын төсөлд оруулахаар санал болгож байлаа. Энэ ганц өгүүлбэр ихээхэн утга агуулдаг. Алтай нутгийн маань бахархал болсон энэ эгэлгүй эрхэм монгол улс хөгжлийн дараагийн үе шатыг товч, тодруунаар томъёолсон нь энэ бөлгөө. Тэрээр монгол улсад дэвшилтэт технологийг хөгжүүлэх нь Монголын үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ)-ийг жинтэй нэмэгдүүлэх болно гэдгийг гүнээ ухамсарлан, инновацийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологийн олон улсад танигдсан судалгаа явуулах системийг бүрдүүлэхээр ажиллаж байлаа.
Yнэхээр л бид хэрэглээний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжихийг зоривол шинжлэх ухааны суурь судалгаа, технологи, инженерчлэлд дорвитой хөрөнгө хаях хэрэгтэй. Ингэснээр бид технологийг хэрэглэх биш, технологийг бий болгох төдийгүй технологийг экспортлох ч болно. Технологийг дагаж үйлдвэрлэл хөгждөг нь жам ёсны зүйл. Одоогоор бид технологийг хэрэглэхэд ч хөшүүн хандаж байгаа нь үнэн. Саяхан технологийг сэм хуулбарлан хэрэглэх түвшиндээ байсан манай урд хөрш маань бий болгогч улс болон хөгжиж байна. Технологийг сайн хэрэглэж сурснаар шинэ технологийг бий болгодог.
Монгол Улсад “Мэдлэгийн эдийн засаг” руу шилжих сайхан боломж гарч ирсэн нь уул уурхайгаас олж эхлээд байгаа болон орж ирэхээр төлөвлөгдөөд буй их баялаг. Уул уурхайгаар хөөцөлдсөн улс түүнийгээ нийгмийн асуудал, хувь хvртээлтийн хэлбэрээр цацаад дуусвал сүүлд нь жинхэнэ модоо барьж, Африкийн улсуудын л араас ордог гашуун туршлага бий. Харин энэ тvр зуурын огцом орж ирэх хөрөнгийг шинжлэх ухааны суурь судалгаа, технологи, инженерчлэлийн салбар руу зөв урсгаж чадвал байгалийн баялаг шавхагдах vед ч бид, бидний хойч үе маань сэтгэл зовохгvйгээр амьдарна.
Монгол улсын засгийн газар “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015”-ийг боловсруулан гаргасан, 2008 оны сонгуулиар байгуулагдсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг хөгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө орсон нь “СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ”-ийн нягт уялдааг тэргүүлэх чиглэлүүдийн хувьд дорвитой сайжруулахаар төлөвлөжээ. Монгол улсын дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлээр нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи тодорхойлогдоод байна.
Олон зуун жилийн турш төлөвшин хөгжсөн суурь судалгааны салбарт хүч, хөрөнгө зарцуулаад амжилт олох магадлал дулимаг юм. Харин эдгээр чиглэлүүд нь шинжлэх ухааны харьцангуй залуу, үйлдвэрлэлтэй нягт холбогддог технологийн салбар тул үр дүн нь харьцангуй хурдан үйлдвэрлэлд нэвтэрч, баялаг бүтээж эхэлдэг. Шинжлэх ухааны суурь судалгааны нээлт, ололт амжилтыг хэрэглээ болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүргийг хариуцдаг инженерүүд нь улс орны хөгжлийн зүтгүүр хэсэг нь байдаг.
Нанотехнологи, биотехнологийн салбартай харьцуулбал, мэдээллийн технологийн салбар нь мэргэжилтэн бэлтгэх хийгээд анхны хөрөнгө оруулалтыг эс тооцвол судалгаа, шинжилгээний хөрөнгө оруулалт багаар шаарддагдаг билээ.
Хөгжиж буй олон улс орон оюуны шавхагдашгүй баялагт түшиглэсэн эдийн засгийг бүрдүүлэхдээ, нэн тэргүүнд мэдээллийн технологийг хөгжүүлэх, өөрсдийн бизнессийн байгууллагуудаа энэ чиглэлээр аутсорсинг хийхийг системтэйгээр дэмжихийг урьдал болгож байна.
Аливаа бизнессийн байгууллага нь өөрийн цаг, хөрөнгө, хүч ихээхэн шаарддаг үндсэн бус ажил, үйл ажиллагааг гадны мэргэшсэн байгууллагыг хямд зардлаар гэрээлэн хөлсөлж хийлгэхийг аутсорсинг үйл ажиллагаа хэмээнэ.
Дэлхийн мэдээллийн технологийн зах зээлийн үлэмж өсөлтийн зэрэгцээ улс хоорондын мэдээллийн технологийн экспорт, импортын хэмжээ өндөр хурдаар нэмэгдэж байна. Энэтхэг мэтийн хөгжиж буй зарим орон энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг маш амжилттайгаар экспортлон, ҮНБ-ээ нэмэгдүүлж чадсан бол хөгжиж буй олон орон энэ асуудал дээр анхаарлаа чиглүүлж байгаа юм. Аутсорсингийн хөгжилд ихээхэн хөрөнгө оруулсан хөгжиж буй олон орон, хөгжингүй орнуудаас үлэмж хэмжээний хөрөнгийн урсгалыг татаж байна.
“Нью Ёорк таймс (The New York Times)” сонины 2009 оны 1-р сарын 20-ны дугаарт нийтлэгдсэн “Аутсорсинг 2008 онд 2007 оны дүнтэй харьцангуй ихээхэн өсөлттэй харагдаж байна” нийтлэлд өгүүлсэн тоо баримтыг иш татвал:
“...Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалан аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн нийт дүн 2008 оны сүүлийн хагаст ялимгүй буурсан ч жилийн нийт дүнгээрээ 90 тэрбум америк долларын гэрээ хэлэлцээр байгуулагдсан нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс мэдээллийн технологийн салбарын дүнг бүсчилсэн байдлаар авч үзвэл Европ-Ойрх дорнод-Азийн бүс хамгийн өндөр буюу 62% байна...
... Тэрбум давсан дүнтэй үлэмж хэмжээний гэрээ хэлэлцээрийн тоо 2008 оны эхний хагаст 12 байсан бол сүүлийн хагаст 3 болтлоо буурчээ. Бага хэмжээний гэрээ хэлэлцээрийн дүн 12 хувь өссөн байна...
...Ази номхон далайн орнуудад байгуулагдсан гэрээний дүн 2008 оны сүүлийн хагаст жилийн эхний хагасаас 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна...”
Эндээс дүгнэвэл аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн дүн цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ чиглэлийн ирээдүйг тодотгож байна.
Монгол улсад аутсорсингийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаний тоо 20 хүрэхгүй, мэргэжилтний тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ. Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэн, түүнд оруулах хөрөнгийг эрчимтэй нэмэгдүүлснээр олон улсын жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтний тоог хэдэн мянгад хүргэн, мэдээллийн технологийн аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн дүнг ҮНБ-д нөлөөлөхүйц хэмжээнд нэмэгдүүлж болно. Мэдээллийн технологийн аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэхэд 2008 онд 2 тэрбум төгрөг баталсан нь сайшаах ёстой эхлэл билээ.
Мэргэжлийн боловсролыг дэмжих төрийн бодлого, мэдээллийн технологийн үйлчилгээний хэрэгцээ, аутсорсингийн эрэлтийн өсөлттэй давхцаж буй цаг үед мэдээллийн технологи, электроникийн салбарын үйлчилгээний ажилтан, техникч, засварчин, операторчин бэлтгэх мэргэжлийн сургалтын төвийг Говь-Алтай аймагт байгуулан баруун бүсийг хамруулах нь байгалийн эрс тэрс уур амьсгал, алслагдмал байршлын дутууг нөхөх хөгжлийн нэгэн шийдэл байх бизээ. Мэдээллийн технологийн сургалтын шинэ хэлбэр зайн сургалт нь багшлах мэргэжлийн боловсон хүчин дутагдах эрсдлийг шийдвэрлэх бололцоотой юм.
Монгол Улсын Их Сургуулийн уриа үг болох “Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармуй” хэмээх ерөөлийн үгээр энэхүү өгүүлэмжээ төгсгөе.
Д-р. Проф. Ч.Лодойравсал
МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал
2009 оны 3-р сарын 6
Tuesday, February 14, 2012
Sunday, December 25, 2011
Sync Хамтлагийн дуулсан Залуусын хот дуу
энэ линкээр орж татан аваад сонсоно уу
http://www.4shared.com/music/QLv_5m_-/Zaluusiin_hot.html
http://www.4shared.com/music/QLv_5m_-/Zaluusiin_hot.html
Tuesday, December 13, 2011
"Зулай Цагаан Алтай 2012" Сүлд модны наадам, шинэ жилийн цэнгүүн
- Баянзүрх дүүрэг АМАЗОН палас 12 сарын 17нд 18 цагаас, Ulaanbaata
r, Mongolia
DescriptionУрилга.
Эрхэм хүндэт ноён, хатагтай......................... таныг
"Зулай Цагаан Алтай 2012" Сүлд модны наадам, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирж Алтай нутгийнхаа оюутан залуустайгаа нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байна. Ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе...
Улаан хивсний ёслол,
Халуун виногоор таныг угтан авах болно
Олон олон сюрпрайз та бүхнийг хүлээж байгаа
Урилгаар:
Говь-Алтай аймгийн шилдэг уран бүтээлчид
Монголын Рок попын залуу одод
"Universe best songs" наадмын шилдэг оролцогчид
Нэг суманд 25 такс тараагдана.
Дараах Салбар хороодын дарга нараасаа таксаа авна уу...
Есөнбулаг Т.Пүрэвсүрэн 99000915,98999159 http://facebook.com/profile.php?id=100001770198 900
Алтай С.Уранбилэг 99607680 http://facebook.com/uranbileg.umbii
Бугат Д.Үүрийнтуяа 95297783,95299029
Баян-Уул Б.Номин-Эрдэнэ 91200801 http://facebook.com/profile.php?id=100002439584 728
Бигэр М.Гүнбаяр 99225662 http://facebook.com/gunbee.munhuu
Дэлгэр Т.Буянтбаян 99486300 http://facebook.com/profile.php?id=100003208116 885
Дарви Бат-Өлзий 99484446 http://facebook.com/batulzii.baya?ref=ts
Жаргалан П.Дэлгэрцэцэг 88110356,99163816 http://facebook.com/delgertsetsegp
Шарга Б.Шинэбаяр 99790643 http://facebook.com/profile.php?id=100000968538 276
Цогт н.Ундармаа 99603276, 98222832, 88808276
Цээл Батхишиг 99666509
Тайшир Б.Базархуяг 99906021 http://facebook.com/profile.php?id=100003062705 900
Төгрөг Г.Ганцэцэг 93035251 http://facebook.com/profile.php?id=100001091514 762
Тонхил Б.Цэдэндамба 99987238 http://facebook.com/tsedendamba.boldbaatar
Халиун Г.Батбаатар 99955364, 88552269
Хөх морьт Д.Наранбадрах 99202495,98944888
http://facebook.com/profile.php?id=100002304906 007
Чандмань Д.Халиун 99900206 http://facebook.com/haliun.dagvadorj
Эрдэнэ А.Төгсбаяр 91811501 http://facebook.com/profile.php?id=100002993100 954
Ерөнхий зохион байгуулагч
"Ирээдүй-Алтай ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО"
Ерөнхий ивээн тэтгэгч
"Алтайн эрин сан"
TAX-9999₮
Дэлгэрэнгүй мэдээллийг 99058714,88110356,98944888,91051212 утсаар govialtai_b@yahoo.com хаягаар авна уу...
http://facebook.com/gobialtai.mongolia
МЕНЮ
1. Ассорти
2. Үхрийн жигнэсэн мах
3. Пиво 0.5 мл
4. Цэвэр ус, Ундаа
5. Шампанск
6. Торт
7. Архи
8. Жимс
9. Алтай дарс
Нэг ширээнд 10 хүн суух ба сум сумаараа суухгүй найзуудаараа болон ангиараа нэг ширээнд суух хүмүүс урьдчилж мэдэгдэнэ үү.
Ширээ захиалга утас: 99607680 С.Уранбилэг
Subscribe to:
Posts (Atom)
