Thursday, June 23, 2011
Говь-Алтай аймагт ЛАМ ЗАЛАХ Л VЛДЛЭЭ
Хөгждөггvй, хөгжсөн ч хөгжил нь харагддагvй аймгуудын нэг бол Говь-Алтай. Vе,vеийн төр нийгмийн нэрт зvтгэлтнvvд энэ нутгаас төрөн гарсан ч, энэ цагийнхан нь эргээд нутагтаа хийсэн зvйл хомсхон гэж хэлэхэд буруудахгvй биз ээ. Өдгөө ХХI зуунаас хоцорч яваа 21 хотын нэг болох Алтай хотыг энд цохон тэмдэглэе. Азаар заяасан нутаг гэж дуулах ч аз дутсан аймаг гэж Говь-Алтайг нэрлэвэл зохицох юм шиг санагдлаа. УИХ-ын гишvvн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Эрдэс баялаг, эрчим хvчний дэд сайд Б.Ариунсан, УБТЗ-ын шинэхэн дарга Т.Очирхvv, НИТХ-ын дарга Т.Билэгтийн төрсөн нутаг шvv дээ. Бvгд л эндээс өсч өндийж, өдгөө төрийн алба хашиж явна. Засагтханыхан төр тvшилцэх хэдий ч нутгаа гэсэн сэтгэл ч бий гэдэг. Гэхдээ зvтгэл нь дутсан. Аймгийн цаг цагийн засаг ноёд орон нутгаа хөгжvvлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гээд хэлчихвэл хэл хальтирч, ам зуурах нь. Өнөөдрийн Алтай хотод албан тушаал, танил тал, өвлийн идэш, шахааны бизнес гээд амин зуулгын авлигал гаарчээ. Энэ нь оюуны салбараасаа халиад, эмнэлгийн салбараа хvртэл хvнд суртал, хэтэвчний нимгэн, зузааныг хардаг занд сургажээ. Хөгжилд тэмvvлсэн Алтайчууд сонгууль сонгуулийн дараах засаг ноёддоо тийм ч ам сайтай биш бололтой. Нутаг зан гаргаад ч Алтай хот хөгжихгvй нь Алтай хотын олонхи иргэдийн амьжиргааг залгуулдаг худалдааны зах нь УИХ-ын гишvvн Ж.Энхбаярынх гэлцдэг. Орон нутгаа хөгжvvлэхэд худалдааны зах хэрэг болох уу. Аль эсвэл захын тvрээсээр тулгамдсан асуудлаа шийдэх гэсэн юм болов уу. Тvvнд сонгогчид найдаж байгаа. Бага орон зайгаа хэр сайн ашиглах нь тvvний хvрээг улам томсгоно. Т.Билэгт даргаа билэггvй зvйл бичиж байгаад уучлаарай. Ерөөсөө л Алтайг хөгжvvлэх мастер төлөвлөгөө чинь “маш муу” бололтой. Олон жил хөгжинө гэж ярилаа, хvлээлээ. Хөгжvvлье гэсэн сэтгэл цаад дарга нарт чинь хомсхон байна. Нутгийн зөвлөлийн даргын хувьд тэдэнтэйгээ найрсгаар биш зангарагтай уулзаасай. Эрдэс баялаг, эрчим хvчний яамны дэд сайд Б.Ариунсан 2008 оны сонгуульд 18 сумаа хэдэнтэй тойрч, хийж бvтээхээр малчдыг шалгааж явсан хvн өнөөдөр дэд сайд болоод таг чиг болчихож. Хотдоо бvгсээр. Дахиад л сонгууль болно. Сонгогчид таныг дэмжинэ гэцгээж байна лээ. Гэхдээ нэг болзолтой. Тэр нь таны хариуцаж буй салбартай ойр болохоор шийдэхэд амархан. Говь-Алтай аймагт олгогдсон бvх лицензvvдийг хvчингvй болгож өгөөч гэх ганцхан хvсэлтийг дайлаа. Харин Улаанбаатар хот дахь Алтайхан таныг яаралтай Тайширын усан цахилгаан станцыг нь ашиглалтад оруулж, цахилгааны бараатай болго хэмээн “лvндэн” буулгасан. . Шинэ даргаас алтайчууд ихийг хvлээж байна “Алтайн хөгжил” сонинг ивээн тэтгэж, нутаг орныхоо оюуныг хачирлах эрхэм бол УИХ-ын гишvvн Ц.Дашдорж. Хvмvvс тvvнийг Алтайгаас сонгогдсон гэж дуудах атал тvvний нэрний өмнө компанийг нь заавал хэлэх vе цөөнгvй гарах болжээ. Гишvvний нутаг болох Говь-Алтайн Цээл сумын дэргэд “Алтайн хvдэр” гээд аварга том айл бууж, хоёр жил гаруй болов. Анх уурхай баригдахад Цээл сумаараа биш аймгаараа хөгжинө гэж амалж байсан. Гэтэл аймаг ч биш, сумын төв ч биш Хятадын уурхайг хөгжvvлэв. Говийн зам муу, хөрс шороо ч хуурай, тоостой. Алтайн цаад говь цөлжихөд иймэрхvv уурхайнууд ихээхэн “хандив” өргөж байна даа. Шинээр сонгогдсон Ш.Амгаланбаяр даргын аймгаа хөгжvvлэх бvтээл ямар байхыг харах л vдлээ. Өмнөх засаг ноёдоос хөгжлийн төлөөх бvтээл төрөөгvйг битгий л давтаасай. Бэлэн хоол яаж идэхийг заах биш хийх аргыг нь тайлбарла Орон нутгийн удирдлагад бэлэн хоол яаж идэхийг заах биш, бэлэн хоол хийх аргыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгэхгvй бол , жил жилийн төсвийг жирэмслvvлэх гэж мэрийдэг, шалтгаан тоочсон дарга нар толгой дээр чинь суух нь, Ерөнхий сайд аа. Нутаг орны боломж бололцоогоо ашиглаж, мэддэггvй, татварын санд хувийн компаниас дор татвар тушаах төрийн албаар, тvvнийг удирдах хvнээр яах юм. Аймгийн төвд байрлах томоохон vйлчилгээний цэг, компани аль нэг талаараа аймгийн удирдлагуудтай холбоостой. Тэд vнэнч татвар өгөх vv. Хариуцлагыг чанд мөрдөх vv. Vгvй шvv дээ. Харин ч шахааны бизнесээр хэрхэн хөлжиж, төрийн санг хоосруулдгийг сурч авна. Төсвийн мөнгийг хайрладаггvй занд сурна. Тиймээс Авлигалтай тэмцэх газар орон нутагт ажиллах хэрэгтэй болох нь. Говь-Алтай аймаг хөгжихгvй байгаагийн шалтгааныг дээр багахан өгvvллээ. Нутаг орноо хөгжvvлье гэсэн эзэн сэтгэл нь эзэнгvйтсэн болохоор Алтай алслагдмал дээрээ бvр алс болж байна. Хөгжлөөс, ХХI зуунаас. Бусад аймгуудаасаа ч. Vе vеийн Засгийн газар Говь-Алтай аймагт хойт эцгийн зан гаргаагvй. Харин тvр зуурын дарга нар нь аймгийнхаа хөгжлөөр хувийн сан хөмрөгөө аривжуулахад зарцуулаад байдаг нь л харамсалтай. Говь-Алтай аймаг уг нь Монголын хөгжлийн “vvц” Говь-Алтай аймаг Монголын хөгжил, дэвшлийн “vvц” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч П.Жасрай агсан нэгэнтээ хэлжээ. Энэхvv vvцийг задлах цаг хэдийнэ болсон. Vvцийг хөгжлийн төлөө л зарцуулах учиртай. Одоогоос гурван жилийн өмнө хvн амын 61 хувь нь тодорхой хөдөлмөр эрхэлж байсан бол өнөөдөр 55 хvрэхгvй хувь нь хөдөлмөрлөж байна. Ажлын байр нэмэгдэх нь хөгжлийн нэг vзvvлэлт. 2006 оны байдлаар аймгийн нийт хvн амын 30.4 хувь амьжиргааны доод тvвшнээс доогуур орлого-тойд тооцогдож байсан. Харин одоо 37.8 хувь нь энэ төвшинд шилжжээ. Аймгийн хэмжээнд 2007 онд 239 гэмт хэрэг гарсан бол өнөөдөр энэ тоо мөн оны өмнөх vеэс 38.6 хувиар өсч, хvнд, онц ноцтой гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Хөгжил нь дандаа буруу тийшээ хазайж, бvтэлгvйтэх Говь-Алтай аймагт одоо хийморын сан тавиулах лам залах л vлдлээ. Алтай хотын хөгжлийн төлөөх авлигын хундага хагарч, мөнгөн аягатай сvvг vе vеийн засаг ноёд дамжуулж амсаг. by @Ganzorigt Dorjderem
Wednesday, June 22, 2011
Задлагдаагүй үүц бодлогогүй сэглэгдсээр л...
Манай аймгийг нэгэн цагт "Монгол улсын задлаагүй үүц" хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр нутгийхаа баялгийг зөв зохистой ашиглавал бидэнд хөгжил ойрхон харагдаж байгаа. Ямартай ч нэгэн нийтлэлийг хүргэе...
Говь Алтай аймагт өнөөгийн байдлаар ашигт малтмалын 40 орд, нүүрс, алт, төмөр, зэс, хар тугалганы ордын 375 илэрц тогтоогдоод байгаа аж. Тухайлбал 50 сая тн нөөцтэй Биндэръяагийн голын магнезитийн орд, 200-300 тн нөөцтэй Талын мэлтэсийн алтны үндсэн орд, 80 гаруй сая тн нөөцтэй Зээгт, Хүрэн гол, Хөв булаг, Цахиурт, Мааньтын нүүрсний ордууд нээгдэн ажиллаж байна. Цаашлаад нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох бүрэн боломжтой. Цээл сумын Таян нуурын төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмрийн хүдэр олборлох, Чандманийн Зээгт, Төгрөгийн Хүрэнгол зэрэг нүүрсний уурхайнуудын олборлолтыг эрс нэмэгдүүлэн баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар экспортлох, Жаргалан, Дэлгэр сум дахь Цахиур, Хөв булгийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулах, нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулж ажиллуулах, бага оврын цахилгаан станцуудын түлшинд зориулан нүүрсийг хийжүүлэх, коксжуулах, Талын мэлтэсийн алтны ордыг ашиглах, Шарга суманд газрын тосны, Дэлгэр суманд ураны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тайшир сум дахь цементийн түүхий эдийг түшиглэн жилд 50-100 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр байгуулан аймгийн болон баруун бүс, хөрш зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах, Тайшир сумын хром, магнезитын ордыг түшиглэн галд тэсвэртэй барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, Тонхил сумын гялтгануурын орд газрыг ашиглах, Тайшир, Есөнбулаг, Баян-Уул, Шарга, Бигэр, Эрдэнэ сумдын тоосгоны шаврын орд газруудыг түшиглэн тоосгоны үйлдвэр байгуулж хөрш зэргэлдээ аймгуудын зах зээлд нийлүүлэх, Эрдсийн түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гээд ашиглаж чадах юм бол олон боломж алтайчуудад бий.
Гэвч энэ задлагдаагүй байгалийн баялгийн нөөцийг зөв зүйтэй ашиглах, эргэлтэнд оруулах асуудал туйлын хангалтгүй байна. Хамгийн тод жишээ гэхэд 2009 онд тус аймгийн Бигэр сумын нутагт алтны шороон орд илэрч нутгийн болон ойрын аймгуудын арван таван мянга орчим ‘’нинжа’’ алт олборлож эхэлсэн байна. Гэтэл 2010 онд Бигэрийн алтанд Макс группийн Ганбаатар эзэн сууж “Марко-Поло” ХХК хэмээх охин компанийнхаа нэр дээр ашиглалтын леценз эзэмшиж, хамгаалалтанд авсан нь алтайн иргэдийн бухимдлыг ихэд төрүүлээд удаж буй. Учир нь Говь Алтай аймгийн өмнөх засаг дарга С.Бямбажав, одоогийн ИТХ-ын дарга С.Эрдэнэбат нар “Марко поло” ХХК д хууль бусаар лиценз гаргаж өгсөн аж. Аймгийн засаг дарга байсан С.Бямбажав нь аймгийн ИТХ ын тэргүүлэгчдийн 2006 оны дүгээр сарын 03 ны өдрийн 65 тоот тогтоолоор баталсан “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх, лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”, “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтын дагуу тухайн талбайд орших Бигэр, Есөнбулаг сумын ИТХ ын болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авалгүйгээр 2009 оны 11 дүгээр сарын 19 ны 38 тоотоор “Марко поло” ХХК д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал өгч дураараа аашлан дээрх хууль, журмыг зөрчсөн байна. Харин 2010 оны сүүлээр өөрийн хүсэлтээр гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх юм.
Өнгөрөгч онд Засгийн газрын бүрэлдэхүүн тус аймагт ажиллах үеэр “хууль бус үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай” гэж мэдэгдсэн боловч байдал хэвээр үргэлжилсээр байна. Нутгийн иргэд байгалийн баялагтаа эзэн сууж, талхны мөнгөө ч залгуулж чадахгүй “Марко поло” компанийн хамгаалалтынханд хөөгдөж туугдан, нэг шуудай шороог 30 40 мянган төгрөгөөр хулгайгаар худалдан авч амьдрал ахуйгаа залгуулдаг эмгэнэлтэй дүр зураг бий болсон. “Марко поло” ХХК ийн эзэн “Макс” Ганбаатар өөрийн хувийн хүслээ гүйцэлдүүлж лицензийг зөвхөн ганцаараа эзэмшихийн тулд газар газраас цугласан 10 гаруй мянган нинжаг таван аймгийн цагдаагийн хүчээр тарааж, орд бүхий газрын эргэн тойронг хашаалан гурван метр гүн нүх ухаж, зоо татан алтайчуудын өмчид ганцаар эзэн суусан түүний эл үйлдэлд алтайн ард түмэн эгдүүцэж байгаа юм. Алт болон бусад баялагийн нөөц илэрлээ бол мөнгөтэй, эрх мэдэл бүхий хүмүүс энэ мэтээр эзэн суудаг жишиг алтайн хязгаарт тогтжээ.
Нинжа нарт алт олборлох боломжийг олгоогүй хэрнээ орон нутгийн төсөвт энэ оны эхний таван сарын байдлаар 446,7 сая төгрөгийн орлогыг бичил уурхай эрхлэгч иргэнээс оруулах ёстой хэмээн төлөвлөсөн нь орон нутгийн төсөвт ихээхэн хүндрэл болж байгааг орон нутгийн удирдлагууд онцолж байна. Харин нинжа нарын хувьд “Бидний үйл ажиллагааг хаан хөөж, тууж байхад яаж энэ мөнгийг олж өгөх юм бэ. Нэг газар алтны илэрц илэрээд ажиллаж байхад хэн нэгэн мөнгөтэй нөхөр гарч ирээд авчихдаг. Биднийг ажиллуулах юм бол энэ мөнгийг өгч болно” хэмээн хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм .
Ийнхүү алтан дээр суусан алтайчуудын амьдрал сайнгүй. Ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн үзүүлэлтээрээ сүүл мушгиж, иргэд төв суурин газар бараадан ихээр нүүх болсон нь хөгжлийн бодлогоо дахин тодорхойлж, тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарын бодлогоо эргэн харах зайлшгүй шаардлага бий болсоныг илтгэж байна. Алтай нутгийн задлагдаагүй үүц энэ маягаар бодлогогүй сэглэгдсээр байх уу...
М.Сувдаа
Эх сурвалж http://mass.mn/d/3934
Дөрөвдэх засаглал
Сонин хэвлэлийг хүмүүс дөрөвдэх засаглал гэдэг. Бас л биш юм аа. Ихэнх нь томчуудын эзэмшил, тэдний ар хамгаалалтанд, нэг хэсэг нь ард түмний чих, дуу хоолойг илэрхийлж байгаа ч үнэхээр учир дутагдалтай байна, байсаар ч байхаар хандлагатай.
Дөрөвдэх засаглал манай аймагт бүүр ч алгаа. Аймгийн дарга нар ажлаа тайлагнахгүй, ард түмэн нь юу хийж байгааг нь шаардахгүй, урсгалаараа явж байна. Хамгийн хөгжил муутай, тог цахилгаангүй, хатуу хучилттай замгүй, цэвэр усгүй явсаар байна.
Тэдэнд дөрөвдэх засаглал үнэхээр ус агаар мэт хэрэгтэй болжээ. Орчин цагийн дөрөвдэх засаглал залуучуудын гарт байна. Залуучууд онлайнаар асуулга тавьж хариулт авдаг, аймагтаа тулгарсан асуудлуудын талаар мэдээлэлтэй, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар санал бодлоо, шийдэл хувилбараа хэлдэг байх, ажил хийдэггүй дарга нарыг шахдаг, шаарддаг, ажил санаачилдаг, санаачилсан ажлаа тэдэнд санал болгодог тийм эрүүл хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, жинхэнэ иргэн, төр хоёрын амьд хүйн холбоог хөгжүүлэхийг бид хүсч байна.
Бид доор бүрнээ юу хийх үү, аймаг маань үнэхээр хөгжлөөс хоцроод байна, яах уу гэж ярьж байна. Одоо бүгдээрээ ажил санаачилдаггүй дарга нарт ажил санаачилж санал болгоё, аймагтаа тулгараад байгаа асуудлуудыг албан ёсоор гаргуулж авья, иргэдтэйгээ ярилцдаг, иргэдээ сонсдог эрүүл харилцааг интернэт дээр суурилсан, хажуу талаасаа сонин хэвлэлээр дэмжүүлсэн тийм хэлбэрээр энэ зундаа бүтээн байгуулья. Энэ бидний хамгийн чухал, хамгийн эн тэргүүнд хийх, бас хэрэгжүүлэх бүрэн боломжтой ажлуудын нэг гэж бодож байна. Залуучуудаа уриалж байна....
Тэдэнд дөрөвдэх засаглал үнэхээр ус агаар мэт хэрэгтэй болжээ. Орчин цагийн дөрөвдэх засаглал залуучуудын гарт байна. Залуучууд онлайнаар асуулга тавьж хариулт авдаг, аймагтаа тулгарсан асуудлуудын талаар мэдээлэлтэй, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар санал бодлоо, шийдэл хувилбараа хэлдэг байх, ажил хийдэггүй дарга нарыг шахдаг, шаарддаг, ажил санаачилдаг, санаачилсан ажлаа тэдэнд санал болгодог тийм эрүүл хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, жинхэнэ иргэн, төр хоёрын амьд хүйн холбоог хөгжүүлэхийг бид хүсч байна.
Бид доор бүрнээ юу хийх үү, аймаг маань үнэхээр хөгжлөөс хоцроод байна, яах уу гэж ярьж байна. Одоо бүгдээрээ ажил санаачилдаггүй дарга нарт ажил санаачилж санал болгоё, аймагтаа тулгараад байгаа асуудлуудыг албан ёсоор гаргуулж авья, иргэдтэйгээ ярилцдаг, иргэдээ сонсдог эрүүл харилцааг интернэт дээр суурилсан, хажуу талаасаа сонин хэвлэлээр дэмжүүлсэн тийм хэлбэрээр энэ зундаа бүтээн байгуулья. Энэ бидний хамгийн чухал, хамгийн эн тэргүүнд хийх, бас хэрэгжүүлэх бүрэн боломжтой ажлуудын нэг гэж бодож байна. Залуучуудаа уриалж байна....
Иргэн ба төр, мэдээлэл
Иргэн баян бол улс баян, иргэн нь ядуу бол улс төрчид нь баян гэнээ, шинэ цагийн яриа хэлц нэг иймэрхүү. Манай аймагт энэ бол бүүр сонгодог утгаараа. Баахан баян хүмүүсийг сонгоол байсан, аймагт ч, сумдад ч, хөгжил яг хэвээрээ, урагшаа биш алгуур уруудсаар.
Иргэд нь ядуу биш юм аа, харин мэдээлэл үнэхээр хомс юм аа манай нутагт. Шинэ мэдээ мэдээлэлгүй иргэн сонголтоо буруу хийдэг, сонгосон хүмүүстэйгээ хамтран ажиллах арга барилаа мэддэггүй, мэдэхийг хүссэн мэдээллээ олж авч чаддаггүй. Нөгөө талаар нутгийхаа төр захиргааны байгууллагад асуулга шаардлага тавьдаггүй, бас тэдэнд итгэдэггүй, тэднийг шахаж шаарддаггүй, хамтран ажилладаггүй. Өөрөөр хэлбэл төргүй ч юм шиг, захиргаагүй ч юм шиг, бүүр цаашилбал хуульгүй мэт амьдарч байна.
Нөгөө талаас энэ нь улс төрчид, аймгийн удирдлагуудад жинхэнэ шар тос. Ажил хийсэн ч хийгээгүй ч ахиад сонгогдоно, төрийн албан дээрээ насаараа бурхан аяатай тухлана. Иргэд нь шахахгүй, шаардахгүй, зүгээр л урсгалаараа ажил нь явна, байдал хэцүүдүүл засгийн газраас жаахан түлш салгаад хэд хоног аймгийн төвдөө илүү цагаар цахилгаан өгнө. Бас тэд насаараа тэр албан дээрээ дархлагдсан учраас залуучууд тэнд орж ажиллах нүх сүв, боломж байхгүй, зөвхөн тэдний амаар байх боломжтой хүмүүсийг тэд ажилд авна. Тэгэхээр ёстой жинхэнэ update хэзээ ч хийгдэхгүй дээ, тэдний ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл дүгнэлт бүхий л юманд.
Иргэн, төр засгийн үйлчилгээ хоёр манайд нэг иймэрхүү. Боломж бас байнаа. Бид мэдээллийн урсгалыг хөгжүүлж чадах юм бол. Энийг бас энгийн хийж болно. Сумдууд иргэдтэйгээ улирал бүр хурлаа хийгээд хэвшмээр байна. Нөгөө талаас аймгийн удирдлага төр захиргааны байгууллагатай харилцах, тэдэнд мэдээлэл өгөх, тэднээс мэдээлэл тайлан гаргуулж авдаг энгийн тогтолцоо бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл солилцоо. Эрхэмүүд бидний онлайн талбаруудад нэвтэрдэг, тэнд хариулт өгдөг, энэ бол маш энгийн хэлбэр. Бид арай албан ёсны мэдээлэл солилцоог яагаад хийж болохгүй гэж.....
Subscribe to:
Posts (Atom)

