Sunday, July 3, 2011

Манай сургууль

Монгол Улсын гавъяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний 12 жилийн 1 сургуулийн сүлд дуу
Үг: АБТА,ахмад багш П.Балъяанжав
Ая: МУГЖ Г.Жаргалсайхан
дуучин МУГЖ Ч.Бат-Эрдэнэ

Хантайширын хормойд хотолсон
Ханагар нутгийнхаа цээжинд тэврүүлсэн
Хүүхэд насны мөрөөдлийн өргөөнд
Хүслийн жигүүр өдлөн ургадаг
Эрин цагийн ирээдүйг гэрэлтүүлж
Эрдэм ухаанаар биднийг гийгүүлсэн
Саруул танхимд цайлган инээд дүүрэн
Сайхан бүхэн урган дэлгэрдэг
Эхийн хайраар биднийг ивээдэг
Элгэн нутгаа санан дурсмаар
Эрдмийн мөрөөр хөтөлж дэвжээсэн
Элбэрэлт сургуулиа магтан дуулмаараа
Алсаас харахад сургууль минь тодорч
Алхаад очиход багш нар минь угтаж
Ангиараа ороход андууд минь санагдаад
Анхны заалгасан үсэг минь тодхоон
Түүх түүх нь шаштирт хөвөрсөн
Түмний хүүхдийг эрдэмд хөтөлсөн
Унаган нутгийн минь төрөлх сургууль
Уул шиг түшигээрээ биднийг ивээдэг
Эхийн хайраар биднийг ивээдэг
Элгэн нутгаа санан дурсмаараа
Эрдмийн мөрөөр хөтөлж дэвжээсэн
Элбэрэлт сургуулиа магтан дуулмаараа
Аав ээжийнхээ гараас хөтлөөд
Анх алхсан өдөр минь тодхоон
Зуун зуунаар эрдмээ цацруулсан
Зулай цагаан Алтайн сургууль аа
Эхийн хайраар биднийг ивээдэг
Элгэн нутгаа санан дурсмаар
Эрдмийн мөрөөр хөтөлж дэвжээсэн
Элбэрэлт сургуулиа магтан дуулмаараа
Эхийн хайраар биднийг ивээдэг
Элгэн нутгаа санан дурсмаар
Эрдмийн мөрөөр хөтөлж дэвжээсэн
Элбэрэлт сургуулиа магтан дуулмаараа

No comments:

Post a Comment